Ясны өвчний улмаас хүйтэн усанд л тайван байж чаддаг Шкоеп нохойгоо тайван амраахаар эзэн нь  орой бүр нууранд унтуулдаг гэсэн тайлбар бүхий зураг  цахим ертөнцөөр саяхан тархаж байсан билээ. Олон зуун сая лайкийн эзэн болсон энэхүү зургийн эзэн Шкоеп нохой өчигдөр 19 настайдаа нас баржээ. Энэ талаар Жон цахим хуудсаар мэдээлсэн бөгөөд, нохойны минь амь насийг аварч, эмчилгээнд нь мөнгө хандивлаж, чин сэтгэлээсээ  хандаж, тусалж байсан та бүхэнд баярлалаа хэмжээн мэдэгджээ.

Шкоеп нохойг анх найман сартай байхаас нь эзэн Жон нь  тэжээж эхэлсэн бөгөөд хамтдаа аз жаргалтай 19 жилийг үдсэн байна.  Эзнийх нь хувьд нохой, муур гээд гэрийн тэжээмэл амьтанд хайртай нэгэн бөгөөд олон амьтны амийг аварч байжээ.  

А.Маша