Дөрвөн төслийн гурван ялгаа
2015/11/19
Парламент дээр сонгуулийн хуулийн дөрвөн өөр төсөл бэлэн болсон. Бүгдийг нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх юм. Эндээс гурвыг нь нэгтгэж, нэгийг нь тусад нь хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа нарын тус бүртээ өргөн барьсан гурван хуулийн төслийг нэгтгэнэ. Харин Х.Тэмүүжин гишүүний санаачилсан төсөл бусдаасаа өөр агуулгатай учир тусад нь хэлэлцэх санал гараад байна. Эдгээр дөрвөн өөр төсөлд олон ялгаа байгаа ч тойрог, мандатын тоо, саналын хуудсыг “хар машин”, эсвэл гараар давхар тоолж дүнг баталгаажуулах уу гэдэг дээр гишүүд талцаж байгаа юм. Дээрх гурван ялгааг агуулгаараа ижил төстэй О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа нарын тус бүртээ өргөн барьсан хуулийн төслөөс тоймлов. Сонгуулийн тогтолцоог дээрх гурван төсөлд одоогийнх шиг пропорциональ, мажоритар холимог байхаар тусгажээ.
О.Баасанхүү: МОНГОЛ УЛС НЭГ ТОЙРОГ
1. 26 тойрог, 38 мандат -УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос сонгоно.
2. Нэг тойрог, 38 мандат
-УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг нам, эвслийн жагсаалтаар сонгоно. Ингэхдээ улс бүхэлдээ нэг тойрог болж, намын нэрийг дугуйлахаас гадна нэр дэвшигчийн нэрийг давхар сонгоно.
3. Гар тооллогын дүн эцсийнх
-Сонгуулийн дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийнэ. Мөн хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх бөгөөд гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийнх байна.
Р.Бурмаа: ОДООГИЙН ТОГТОЛЦОО ХЭВЭЭР
1. 26 тойрог, 48 мандат
-УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг 26 тойргоос сонгоно.
2. Дан ба хосолсон сонгууль
-УИХ-ын 28-аас илүүгүй гишүүнийг намын нэрээр сонгоно. Пропорциональ болон мажоритар сонгуулийг дангаар, эсвэл хосолсон байдлаар явуулж болно. Хосолсон сонгуулийг зэрэгцээ буюу паралель, холимог байдлаар явуулж болно.
3. Хар машины дүн эцсийнх
-Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд тэндээс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.
Су.Батболд: НЭГ ТОЙРОГТ НЭГ МАНДАТ
1. 48 тойрог, 48 мандат
-УИХ-ын сонгуулийн 48 тойргийг УИХ-аас байгуулна. Нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлнэ. Нэг мандат бүхий 48 тойрог байна.
2. Намын нэрээр 28
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 28-аас илүүгүй хүнийг эрэмбэлж нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлнэ.
3. Гараар тоолж баталгаажуулна
-Сонгуулийн саналын хуудсыг санал тоолох автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна гар аргаар давхар тоолж баталгаажуулна.
Х.Тэмүүжин: НЭР ДЭВШИГЧИД НЭГ ГАРААНААС ГАРНА
-Төрийн үйлчилгээний албан хаагч ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвшиж болохоор заалт шинээр оруулж байна. “Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн зохицуулалттай. Иймээс дээр дурдсан шаардлагын дагуу хуульд “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчлөхөөр тусгажээ.
Зочин · 2015/11/19
БИ ГАШУУН Ч ГЭСЭН ГАНЦ ҮНЭН ҮГ ХЭЛЬЕ. СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ГЭЭД БАЙГАА ЭНЭ МУУ АМТАЙ МУУ ЁРЫН ХОГНУУД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРЭЭСЭЭ, МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ БҮР ДООШОО ОРООСОЙ ТЭГЭЭД АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНД НАВС УНААСАЙ ГЭЖ БҮР ҮНЭН ГОЛООСОО ХҮСЧ БАЙДАГ ЧАДЛААРАА ХАРААЖ БАЙГАА. ЭНЭ ҮНЭН БАЙДАЛ НЬ ТЭД МОНГОЛЧУУДИЙГ МУУ ЁРЛОЖ БАЙНГА УРУУ ДОРОЙГООР ГУТААЖ ДОРОМЖЛОЖ ЯРЬДАГ. ТЭГЭЭД СОНГУУЛИАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ МӨНГӨ ЗЭЭЛЖ ТҮҮНИЙГЭЭ БЭЛНЭЭР ТАРААЖ БААС БОЛГОЖ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЭЭД, ХАМАГ БАЙДАГИЙГ НЬ ХУЛГАЙЛААД МАН-ЫНХАН ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД БУРУУГАА БАЯРЦОГТ БОЛОН АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН ГАДААДАД НУУГДСАН БАЯР БОЛОН БАТБОЛД НАРЫНХАА ХОЙНООС ЗУГТААЖ ОЧИХЫГ САНААРХАЖ БАЙГАА.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/19
Бие даан нэр дэвших боломжгүй юм байна л даа. Намын эрх ашгийг илүүд үзэж дахин айл гэр болж тоглох дүрмээ ер нь болиод 1992 оны сонгуулийн хуучин хуулиар явбал яасан юм бэ? Намд юу ч оногдохгүй болчихоод байх шигээ.
Зочин · 2015/11/19
bugd toirgoos songogddog l boloh heregtei bna jagsaalt gej yamarch hereggui heden nohduud
Зочин · 2015/11/19
АН-ЫН НЭР ХҮНД ӨСӨХИЙН ХИРЭЭР БУЗАР АЛУУРЧИН МАН БОЛОХГҮЙ БҮХНИЙГ АН-Д НЯЛЗААХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. ҮХЭЛРҮҮГЭЭ ЯВЖ БАЙГАА АЛУУРЧИН МАН САНДАРЧ БАЙНА.ШҮХ 88583399