Таны өмсөж буй хувцас бол бидний ертөнцийг үзэх үзэл, нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл.

Тэр тусмаа өвлийн хувцасны сонголтондоо маш ухаалаг хандах хэрэгтэй. Өвөл бол өвөрмөц улирал. Бид өвлийн хувцсыг 4-5 сар өмсдөг. Байнга нэг л хэвийн хувцсаа өмсвөл ямар ч эмэгтэй хүн залхана. Мөн гоёх гэхээр даарах аюул байдаг. Тэгвэл даарахгүйгээр гангарч болох нь. Ингэхийн тулд мэдээж хувцасны өнгийг зөв сонгоход л болчихдог аж. Тэр тусмаа тод өнгийн хувцас өмсчихөд л гоё харагддаг байна. Харин нимгэн, ганган, хөнгөн хувцас нь эсэргээрээ таныг муухай харагдуулна. Гэхдээ гутлын сонголт бол арай өөр.

Хамгийн чухал нь гутал. Учир нь хөл даарвал олон төрлийн өвчин тусдаг. Эмэгтэй хүн ямар ч тохиолдолд доороосоо даарж болохгүй. Ялангуяа гадуур их алхаж явдаг хүмүүст дулаан хувцас хэрэгтэй. Магадгүй та бойтог, өсгийт, эсвэл годон гутал өмсдөг байж болно. Аль вэ гэдэг нь тийм чухал биш, дааруулдаггүй, хөлд эвтэйхэн байхад л хангалттай. Тэгэхээр өвлийн гутланд өнгө, гоёл хамаагүй.

Угаас эрс, тэс уур амьсгалтай өвлийн улиралд загварлаг хувцаслана гэдэг хэцүү. Гэхдээ өнгийг нь сайхан зохицуулаад, ялангуяа малгай ороолтондоо ач холбогдол өгвөл өвлийн имижээ бүрдүүлж чадах нь байна. Эмэгтэйчүүд өвлийн улиралд ихэвчлэн бараан өнгө сонгодог. Яагаад гэвэл олон зүйл давхарлан өмсөх үед туранхай харагдана гэж үздэг учир. Хэдий тийм боловч гадуур хувцасаа сонгохдоо бараан өнгөнөөс татгалзвал та өнгөлөг харагдаж чадах юм.

Н.Чимэг