Тархины хорт хавдартай  Б.Танан охины эмчилгээний зардалд мөнгө хандивлахааар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаяр болон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар өөрсдийн өмсөж байсан өмсгөлийг дуудлага худалдаанд оруулсан билээ. Тэгвэл энэхүү дуудлага худалдаа өнөөдөр 10 цаг хүртэл явагдаж ялагчаа тодруулсан юм. Тодруулбал  хандивлахааар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн аварга, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Түвшинбаярын кимоног жиргээч Я.Пүрэвсүрэн 5.65 сая төгрөгөөр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын өмсгөлийг  “Буяннэмэх сан”-ийн тэргүүн Ш.Алтайсайхан  3.1 сая төгрөгөөр худалдан авсан байна.  
Монгол эрийн хийморь, хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн энэхүү өмгсөлийг худалдаж авсандаа, Б.Танан охины эмчилгээний зардалд өөрсдийн хувь нэмрийг оруулсандаа   Я.Пүрэвсүрэн, болон Ш.Алтайсайхан нар  баяртай байгаагаа илэрхийлэв.  

 “Буян нэмэх сан”-ийн тэргүүн Ш.Алтайсайхан

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатарын өмсгөлийг  “Буян нэмэх сан”-ийн тэргүүн Ш.Алтайсайхан өмсгөлийг худалдаж авсан талаараа: “Охины эмчилгээний зардалд сангийн нэрийнхээ өмнөөс тус болье гэж бодсон. Дуудлага худалдаанд анхнаас нь буюу  7-р сарын 16-ны өдрөөс эхлэн оролцоод 2 сая төгрөг санал болгосон. Өөрөө  авч чадахгүй ч байсан ч гэсэн бусдад бас тодорхой хэмжээгээр нөлөөлье гэж бодоод оролцсон.  Дуудлага худалдаа долоо хоногоор сунгагдаад өнөөдөр дуусахад нь худалдаж авсандаа баяртай байна.    Мөн охины эмчилгээнд өөрийнхөө хувь нэмрийг оруулсандаа баяртай байна.” гэв.  

Б.Танан охины аав Т.Банзарагч:  “Олимп, дэлхийн аварга хоёртоо болон өмгсөл худалдан авсан Ш.Алтайсайхан,  Я.Пүрэвсүрэн хоёртоо маш их баярлалаа. Энэ дөрөвтөө болон гэр бүлд нь маш их баярлалаа.”

Б.Танан охин одоогоор хавдрын эмчилгээгээ Солонгос улсад хийлгэж байгаа бөгөөд түүний эмчилгээнд 200 сая төгрөг шаардлагатай байгаа. Үүнээс одоогийн байдлаар 100 орчим сая төгрөг цуглаад байгаа ажэээ.  

Харин Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатараас цөөн зүйл тодрууллаа.

- Дуудлага худалдаагаар оруулсан кимоногоо Солонгос улсад захиалгаар хийлгэсэн гэсэн.  Энэ талаараа тодруулахгүй юу?

- Монгол мөнгөөр 1.7 сая төгөрөгөөр хийлгэсэн. Захиалгаар нэг ширхэгийг хийлгэдэг болохоор үнэтэй гардаг. Хамгийн гол нь энэ кимоно хэд хүрэх нь гол биш, Б.Танан охины буян заяа дэлгэрч, хурдан эдгээсэй гэж хүссэн болохоор өөрийнөхө чадах хэмжээнд санаачлаад дуудлага худалдаанд оруулсан. Залуусыгаа бас уриалж байна.

- Хэзээнээсөмсөж, ямар ямар тэмцээнд оролцсон бэ?

- 2009 оноос хойшхи бүх тэмцээнд өмссөн.  Шагнал авах бүртээ, шагналын  тавцанд гарахдаа өмсдөг өмсгөл. Яагаад гэхээр Солонгос улсад хийлгэхдээ Монгол улсаа сурталчилах зорилгоор Монгол гэж бичүүлсэн болохоор өмсдөг.  

- Таньд нийт хичнээн өмсгөл байдаг вэ?

- Дөрөв байгаа. Цаашид олон хүн бидний энэ үйлдлээс санаа авч буяны үйлсэд оролцоорой гэж уриалж байгаа юм.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа.

Ингээд уншигч та бүхэндээ өмсгөл шилжүүлэх болон Б.Танан охины аавд мөнгө гардуулсан энэхүү ажиллагааны зургаас хүргэе.






































А.Баярмаа, О.Дэлгэрхүү