Юун мах экспортлох, малчингүй болох нь цаана чинь
2015/11/29
Монгол хөдөө аж ахуйн орон. Энэ онд монголчууд 50 сая мал тоолуулж, түүхэндээ байгаагүй их сүрэгтэй болсон. Үүнтэй холбоотойгоор, өөр ч олон хүчин зүйлийн нөлөөгөөр махны үнэ хямдарч, төв суурин газрынхан баярлаж, хөдөөнийхөн жаахан гомдонгуй байх шиг байна. Уг нь зах зээлийн хуулиараа л явж байгаа шүү дээ. Түүнээс гадна манай улс гадагшаа мах экспортлох талаар олон жил ярьж байгаа. Энэ асуудал ирэх жилээс шийдэгдэж магадгүй сураг гарсан. Хэрвээ гадагшаа /Орос, Хятад руу л даа/ мах гаргаад эхэлвэл үнэ нь өсч, малчид башийхаараа нэг болно гэж манайхан яриад байгаа. Үнэн үү гэвэл тийм. Мэдээж махны үнэ өснө. Хэдэн мал дагаж яваа малчид малынхаа махыг үнэтэй зарах боломжтой болох учиртай. Гэхдээ түүнээс өмнө бидэнд шийдэх асуудал их байна. Ядахын мууд л хоёр том гүрний атганаас бага ч болов гармаар байгаа юм.
Махны асуудал дээр шүү дээ. Манайхыг өвчлөлтэй бүс гэдэг шалтгаанаар мах авахгүй гээд байгаа. Яг үнэндээ зүгээр л дарамт шүү дээ. Түүнээс биш ил, далд, их, бага хэмжээгээр аваад идэж л байгаа. Дээрээс нь манайд малчин үлдэх нь үү гэдэг айдас бас байна. Саяхан 10 гаруй хоног хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. Мэдээж олон малчидтай уулзсан. Гэтэл тэд өсвөрийн малчин гэж байхгүй болсныг онцолж байна билээ. Өсвөрийн битгий хэл залуу малчид ч цөөн байна.
Үүнийг малчид их олон талаар тайлбарлаж байна билээ. Нэгдүгээрт, хөдөө мал маллах эмэгтэй хүн алга байна. Айл болгон охиноо дээд боловсролтой болгоно гээд болсон болоогүй их, дээд сургуульд оруулдаг. Харин хөвгүүдээсээ бол малчин болгочихъё хамаагүй гэдэг зарчим бариад байгаа асуудал байна. Ингээд ирэхээр хөдөөгийн залууст эхнэр олдохгүйн зовлон гарч ирнэ. Эхнэргүй эр хэчнээнхэн мал дагаад, өсгөөд яалтай билээ. Охид, бүсгүйчүүд нь болохоор нэг л их дээд боловсролтой хүн гудамж метрлээд алхаад байдаг. Тэгсэн мөртлөө хөдөөний “хар юмтай” суухгүй гэж даналзана даа. Ингээд л залуучууд ч гэсэн мал маллахын оронд нэг дээд сургууль төгссөн болж аваад, хот хүрээ бараадаж амьдрах хүсэлтэй болчихсон байна. Хоёрдугаарт, малчдад орлого гэхээр юм алга. Хавар ямаагаа самнаад хэдэн төгрөгтэй болно. Намар идэшний цагаар жаал жуул “юм” олно. За тэгээд цөөхөн хэдэн малтай байгаад, өнөө жилийнх шиг махны үнэ хямдхан бол намрын орлого хөөрхий болно биз дээ.
Ийм байхад жилд хоёрхон удаа хэдэн төгрөг гар дээрээ тавиад л мал маллаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч явах сонирхолтой залуус хэд байх билээ. Түүний оронд барилга дээр ч болов ажиллаад, сардаа хэдэн төгрөг аваад, тогтмол орлоготой амьдрах нь дээр гэж үзэх залуучууд олон болчихож. Дээрээс нь зургаан настнуудыг сургуульд оруулдаг болсноос хойш малчид хоёр тасрах, цаашлаад гэр бүл салах үндэс болж байна. Зургаан настай хүүхдээ сумын төв дээр харж, сургуульд суулгаснаас болоод эхнэр, нөхөр хоёр тусдаа амьдарч, малчин айлын амьдрал салалтаар төгссөн жишээ сум болгонд хэд хэдээрээ л байна. Үүнээс болоод цөөрч байгаа малчид улам цөөрсөөр байгаа юм.
Энэ мэт олон жишээг малчид ярьж, залуу, өсвөрийн малчингүй боллоо гэж халаглаж байна. Усгүй болох гэж байж алтаар яах юм гэсэн үг бий. Түүнтэй адил малчингүй болох гэж байж юун мах экспортлох. Одоо бүр сүүлдээ бэлчээрийн мал аж ахуйг үгүй хийж, фермерт шилжих ч юм яриад, тунхаглаад байгаа гадныхны гар, хөл болсон хогнууд Монголоор дүүрлээ. Бүр бодлогоор монголчуудын унд хоолны ганц цөм болсон малыг устгах гэж байна. Малыг устгахын тулд юу хийх ёстой вэ. 50 сая малыг бүгдийг нь нядалчихна гэж байхгүй. Тийм болохоор ердөө л малчингүй болгоход л хангалттай. Ийм бодлого яваад байна. Зургаан настай хүүхэд сургуульд оруулах ч гэсэн малчингүй болгоход чиглэсэн бодлого ч байж болох. Монголд бол Монголын боловсрол, Монголын бодлого л хэрэгтэй. Монгол Улс малгүй болж болохгүй. Тэр дундаа малчингүй болж бүр ч болохгүй. Тэр оюутнуудад өгч байгаа 70 мянган төгрөгөө малчдад өгвөл таарна.
Н.Пунцагболд
www.mminfo.mn
Зочин · 2015/11/29
бэлчээрийн малын махыг бэлдэж экспортоп гарган гэвэл угаасаа үлгэр.
эрчимжсэн фермийн аргаар л мах бэлдэж гаргахгүй бол 50 сая малыг 2 хөрш маань жилийн дотор л идчихнэ.
zochin · 2015/11/29
hotiin zaluu genvv chi mah iddeggvi baih.te .iddeg bol odoo dandaa booljih bolno.machinii amidraliig cha m shig ni medehgvi de chaawaas.
Зочин · 2015/11/29
nice
zochin · 2015/11/29
ardchilaliin gol zorilgo bielegdej baina shii
зочин · 2015/11/29
малчидаа өөрсдийнхөө хүүхдүүдийг сургаач , хувийн мал дээр хүн яаж очих вэ дэндүү даварсан хэрэг хөдөө орон нутагт очиж ажиллаж байгаа хүмүүсийг ажлуулахгүй хөөж туугаад билчээр энэ тэр гэж дарамтлан одоо бүр байгаа өөрийн малаа хүнээр харуулна төрөөс ажилчин гуйгаад явж байдаг арай хэтэрнэ ,чадахгүй бол хотод ирээд амьдраач ,энд та нарыг тэгж задруулахгүй байх шүү ,
хотын залуу · 2015/11/29
70,000 малчинд гэнүү. хуцваа. малаа зараад бөөн мөнгө шдээ. хөдөө очод мах авна яг адил үнэтэй. өндөр үнэ хэлнэ. тэгээд өвөл болохоор тусламж. хотод дүүрэн хөдөөнийхөн тэд нар нь ар гэр хамаатнаасаа идэшээ авна. цөөн хотынхон л тэр өндөр үнэтэй мах авна. зунжин архидана. хотод ирсэн охид нь сурсан нэртэй баахан худлаа охид тэгээд болоогүй санхүү нтр гээл бие үнэлэнэ. тэрний оронд байх ёстой газраа л байлдаа хөдөөнийхөөн.