“Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэл хэвийн явагдаж байна
2015/09/03
Энэ оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд төлөвлөгөөний дагуу биелжээ. Дэлхийн зах зээлд өнгөт металлын үнэ буурсан эдийн засгийн хүнд нөхцөлд хүдэр олборлолт, зэс, молибдений баяжуулалт, ачилт зэрэг тус үйлдвэрийн үндсэн үзүүлэлт тооцоолсны дагуу биелж байгаа нь үр ашгаа өгч байна. Хямралын эсрэг арга хэмжээний хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн үндсэн цехүүд зардлаа багасгах, техник технологио шинэчлэх боломжийг судалж байгаа талаар тус үйлдвэрийн Ерөнхий диспетчер Б.Мөнхнасан мэдээллээ.
- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/item/615-2015-09-03-08-10-38#sthash.he7345F6.dpuf