Краны тоног төхөөрөмжүүд шинэчлэгдлээ

Өнгөрсөн баасан гарагаас Баяжуулах фабрикийн төв корпусын 167-р краны цахилгаан тоног төхөөрөмжийг шинэчлэн Германы “SIEMENS” фирмийн давтамж хувиргагч удирдлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр солих ажил эхэллээ. Баяжуулах фабрикийн гүүрэн крануудын цахилгаан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил одоогоос 8 жилийн өмнө хэрэгжсэн бөгөөд анх 125 тоннын кран солих ажил хийгдсэн байна. Одоо үндсэн цехэд ажиллаж байгаа 5 краны 4 нь орчин үеийн автомат удирдлагатай, тохилог кабинтай болжээ. Кранууд програмчлагдсан удирдлагатай болсноор эвдрэл багасч, эд ангийн эдэлгээ уртассан гэж мэргэжлийн хүн ярив. 167-р краны цахилгаан тоног төхөөрөмжүүдийг ийнхүү сольсноор Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах, Шүүн хатаах, Өөрөө нунтаглах хэсгийн кранууд бүрэн шинэчлэгдэх юм.

 

М.ОДГЭРЭЛ