2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол,  2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол тус тус хүртсэн бөх бол Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Монголросцветмет” нэгдэл, “Уурхайчин” клубын бөх С.Мөнхбат юм.

 Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуй үүсч, хөгжсний 70 жилийн ой, тус сумын Мамба дацан хийд байгуулагдсны 10 жилийн ойн баяр наадам болж байна. Ойг угтаж өнөөдөр Увс аймгийн Баруунтуруунд наадам болж байгаа бөгөөд энэ наадамд нутгийн хүү, Монгол Улсын 47 дахь аварга болж буй Сүхбаатарын Мөнхбат өнгөтэй, одтой наадаж байна.  Аварга өөрөө наадамд зодоглож, нэгийн даваанд  учраа бөхөө өвдөг шороодуулсан юм. Үүгээр ч зогсохгүй аваргын нэр дээр  уралдсан хонгор даага түрүүлж, торгон жолоо өргүүлж, уясан эзэн, унасан хүүхдийнхээ магнайг  тэнийлгэлээ.  


Монгол бөхийг Гиннесийн номонд бичүүлэх 6000 бөхийн барилдаанд зодоглож үзүүрлэж байсан С.Мөнхбат аваргын одтой наадаж байгаа мэдээллийг бид эргэн мэдээллэх болно.