Монголын рок, поп урлагийн ертөнцөд өөрсдийн мартагдашгүй мөрийг үлдээсэн хамтлагууд бол "Сүнс", "Камертон", "Номин талст", "Салхи", "Guys" нар билээ. Олон ч залуусын дурсамж тэднээр хөглөгдөн өнөөг хүрсэн. Хамтлагийн залуус өнгөрсөн зун өөрсдийн "Мартагдашгүй" тоглолтоо хийж сонсогч фенүүдээ ёстой л нэг баярлуулаад авсан.

Тэгвэл энэхүү мэдээллээрээ бид эдгээр таван хамтлагийн хамтран дуулсан "Мөрөөдөл" дууг уншигчиддаа хүргэж байна. Дууны шүлгийг Д.Батсайхан бичиж аяыг Л.Тайванбат амьдруулжээ. Өөрийн өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөр дуулдаг тэднийг та энэхүү видео клипнээс нэг дор мэдэрч чадах нь ээ.

Дашрамд дурдахад хамтлагийн залуус энэ сарын 18-ны өдөр дэлхийн стандартын дагуу монголдоо цоо шинээр үүд хаалгаа нээх гэж буй "Castle" клубын нээлтэнд зориулан "Мартагдашгүй" тоглолтоо дахин толилуулах юм байна. Хэрвээ та хайртай хамтлаг дуучдынхаа мартагдашгүй тоглолтыг үзэж амжаагүй бол 12 сарын 18-ны өдөр "Castle" клубыг зориорой

www.Urlag.mn