Багийн шатрын “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” тэмцээн болно
2015/12/04
“Нэг монгол-нэг нүүдэл” шилдэг шатарчдын багийн тэмцээн маргааш Тусгаар тогтнолын ордонд өглөө 10 цагт эхэлнэ. Шатарчдын багаар сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” тэмцээнийг Монголын шатрын холбооны хүндэт Ерөнхийлөгч Г.Занданшатар анх санаачилжээ. Энэ жилийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Нэг Монгол” Төрийн бус байгууллага, eрөнхий зохион байгуулагчаар “Цэцэн нүүдэл”, “Мон-чесс”, “Дагшаахүү” шатрын клубууд мөн нийслэлийн шатрын холбоо ажиллаж байна.
Нэг шатар дээр багаараа гүйж тоглоно гэдэг нь нийт таван баг шатрын спортын дэмжигч, олон улсын цолтой тамирчин, дотоодын цолтой тамирчин, эмэгнтэй тамирчин, өсвөрийн тамирчин гэсэн таван ширээний дарааллаар нэг шатар дээр цуваагаар ээлжилж нүүх аж. Тоглолтын үед багийн гишүүд хоорондоо ярихгүй байх үүрэгтэй. Ингээд нэгдүгээр байр эзэлсэн баг 2,5 сая төгрөг гээд байр тус бүр шагнагдаж тавдугаар байр эзэлсэн багт ч 500 мянган төгрөг оногдох нь Шилдэг шатарчид УИХ-ын гишүүдтэй өрөг харгалзахгүй тоглох аж.