Сэрэмжлүүлэг: Гэртэйгээ шатаж нас баржээ
2015/12/10
Хүйтний улирал эхлэхээр гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгдөг. Өчигдөр гэхэд гал түймрийн улмаас 16 настай хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 30 хорооны...тоотод гал гарсаны улмаас 16 настай эмэгтэй А нь шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 хороо “Рашааны...тоотод айлын байшин шатаж байна” гэсэн мэдээллийг шалгахад тус тоотод оршин суух 53 настай эрэгтэй М нь галтай зуухандаа асаагуур хийснээс зуух нь дэлбэрч өвлийн байшин нь шатсан байна.
Тиймээс иргэд цогтой үнс асгахгүй байх, гал алдахаас сэрэмжилнэ үү.