Согтуу жолооч нарын тоо өссөөр байна
2015/12/10
2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 377 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 327 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-2, явган зорчигч-8, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал: СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 103-н гарцанд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Ecobus J -800 маркийн авто машины жолооч Ч нь зорчигч 69 настай эмэгтэй С-г унагаж гэмтээсэн байна.
СХД-ийн нутаг Өнөрийн гудамж, 12 дугаар байрны хойд замд Honda CRV маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 23 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
Аж ахуй нэгж байгууллагууд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах баяраа тэмдэглэж, шилдгээ тодоруулан шагнаж урамшуулдаг. Өмнөх онуудын тоон үзүүлэлт, бодит байдлаас харахад 12 сарын эхний 10 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртөх, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох, осгож хөлдөх зэрэг эрсдлийг бий болгодог тул аж ахуй нэгж байгууллагууд баярын үйл ажиллагаагаа цогцоор нь зөв зохион байгуулж, ажилтнуудынхаа аюулгүй байдлыг сайтар хангах, зориулалтын нэгдсэн унаагаар үйлчлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, дуудлагын жолооч болон найз нөхөд, ар гэрийнхэнийг нь хүлээлгэн өгөх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна.