Жүжигчин А.Мөнгөнзул криллээр бичихийг уриаллаа
2013/08/05
Чадварлаг залуусаар багаа бүрдүүлсэн “DOZ entertainment”-ийн хамт олон энэ зуныг тун чиг завгүй, үр бүтээлтэй өнгөрөөсөн билээ. Тэд төрийн соёрхолт дуучин Д.Болдын шинэ клипээс гадна “Кино шиг амьдрал” нэртэй инээдмийн кино бүтээжээ.
Тэд кино урлагт хийсэн уран бүтээлүүдээрээ өөрийн орон зайг хэдийнэ эзэлж, үзэгчид ч тэдний ээлжит уран бүтээлийг хүлээдэг болсон гэхэд хилсдэхгүй бизээ.
МУСТА, жүжигчин А.Мөнгөнзул уран бүтээлийн хажуугаар өөрийн хувийн фейсбүүк хуудсаараа үзэгчидтэйгээ санал бодлоо чөлөөтэй солилцож, залуусыг зөв зүйтэй зүйлд уриалж байдаг. Саяхан тэрбээр, “криллээр бичиж байхыг уриалж фейсбүүк, твиттер нь хүмүүсийн хоорондын харилцааг дэндүү хялбар болгодог юм байна” хэмээн постложээ. Нээрэн л бид фейсбүүк, твиттерт бүтэн үг бичихгүй шахам бүгдийг л товчлох боллоо.
Бид л эх хэлээ дээдэлж, хэрэглэхгүй бол зөв бичгийн дүрэм зөрчигдөж, товчилж хялбарласаар бүтэн бичигдэх үг байхгүй хэмжээнд хүрэх нь цаг хугацааны асуудал болох бизээ.
Б.Хорлоо
Зочин · 2013/08/06
Зочин · 2013/08/06