Өнөөдөр хошин урлагийн жүжигчин Батаа буюу Б.Баттөмөр хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. Тэрбээр эхнэр, охины хамт амьдардаг бөгөөд шинэ хүнээ хүлээж байсан юм.

Түүнийг эхнэртэйгээ усны дусал мэт ижилхэн ёстой л заяаны хосууд гэх хүмүүс олон байдаг. Нээрэн л түүний гэр бүлийн зураг цахим ертөнцөөр шуугиан тарьж, хэсэгтээ л олны анхаарлын төвд байсан юм. Xарин жүжигчин маань гэр бүлээрээ Архангай аймагт аялж явсан бөгөөд тус аймгийн төв эмнэлэгт эхнэр нь амаржсан байна. Ийнхүү тэд хөөрхөн дүүтэй болгож, ижий аав байхын жаргалыг мэдэрч суугаа бизээ. Жүжигчин Б.Баттөмөрийн гэр бүлд аз жаргал хүсье. 

Б.Хорлоо