Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн таван шард барлах Худалдаа хөгжлийн банкыг дээрэмджээ. Тодруулбал маск зүүж, хүйтэн мэсээр зэвсгэлсэн хоёр этгээд хамгаалагч нарыг айлган сүрдүүлж, 360 орчим сая төгрөгийг дээрэмдээд зугтсан байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж, дээрэмчдийг яаралттай эрэн сурвалжилж байна.

Хэргийн талаарх дэлгэрэнгүйг бид эргэн мэдээлэх болно

Н.Ганаа