Хонины мах килограмм нь 2000 төгрөгт хүрч буурлаа. Энэ жилийн тухайд зуншлага тааруу байснаас өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, малын хорогдол ихсэх хандлагатай байгаа гэдгийг албаны хүмүүс мэдээллээд буй. Тэгвэл энэ байдлыг дагаад махны үнэ шалдаа хүртэл буугаад байна.

Тодруулбал, өвөлжилт хүндрэх сургаар ченжүүд малчдын гар дээрээс малын махыг хамгийн хямдаар буюу нас бие гүйцсэн эр хонийг 30 мянгаар, адууг 350 мянган төгрөгөөр авч нийслэлийн хэрэглэгчдэд хүргэж байгаа.

Гэвч махны үнэ дэлгүүрийн лангуун дээр төдий л бууж харагдахгүй байгаагаас бид “Хүчит шонхор” захаас махны үнийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

“Хүчит шонхор” зах дээр 2015 оны 12 дугаар сарын 10-ны 11 цагт махны үнэ:

Хонины мах Гулуузаараа кг нь 2800 төгрөг
Үхрийн мах Ястай 3500 төгрөг Цул 4500 төгрөг
Адуу Ястай 3500 төгрөг Цул 3200 төгрөг

Төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байв. Гэвч дээрх үнэ бол малчид, орон нутгийн ченжүүдийн гар дээрээс авч нэмэгдсэн өртөг оруулсан үнэ ханш байлаа.

Тэгвэл “Хүчит шонхор” зах дээр мөн орон нутгаас ирсэн ченжүүд хэрэглэгчдийн гар дээр махаа шууд борлуулдаг юм байна. Лангуун дээрээс бус портер дээрээс худалдаалдаг болохоороо харьцангуй хямд үнэтэй, өдөртөө бүх махаа борлуулдаг гэж байв. Тухайлбал хонины гулууз мах килограмм нь 2000 төгрөг, адуу 2800, үхэр 3100 төгрөгөөр тус, тус худалдаалагдаж байсныг дурдах нь зүйтэй.

Тэгэхээр иргэд мах худалдан авахдаа бага гэлтгүй дэлгүүрийн лангуун дээрээс бус “Хүчит шонхор” захыг зорьж байвал хямд өртөгөөр шинэ мах худалдан авах боломжтой байдаг ажээ.