Манай хошин урлагийн хамгийн отгон хэмээх тодотголтой “ЭМОЦИ” продакшины хамт олон залуу жүжигчидээр багаа бүрдүүлэн уран бүтээлээ амжилттай туурвиж яваа.

Гар нийлсэн залуус анхны уран бүтээл болох “Эрчүүдийг уучил” тоглолтоо орон нутгийн үзэгчиддээ хүргэж, мэндчилээд ирсэн.

Тэд чөлөөт цагаа спортлог өнгөрөөхийг зорилго болгон, хамтлагийн залуус ихэвчлэн хөл бөмбөг тоглодог аж. Спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустайн дээр хамт олны уур амьсгалд ч эерэгээр нөлөөлдөг билээ.

Тус хамтлагийн жүжигчин Г.Нарансолонго өөрийн фейсбүүк хуудсаараа спиртлэг бус спортлог байхыг залуустаа уриалжээ. Ямартай ч уран бүтээлийн их ажлын хажуугаар спортлог байж чаддаг тус хамтлагийн залууст ажлын амжилт хүсье. Ажлын ачаалал, ядаргаагаа спортоор тайлж илүү эрч хүчээр уран бүтээлээ туурвиарай.  

Б.Хорлоо