Авлигын эцгээс "сахал"-д очсон банкны барилгыг хүргэн Х.Бат-Эрдэнийх нь "Алтай констракшн" барих уу
2015/12/14
Сүхбаатар дүүргийн 1-р хороолол Сарны титэмийн баруун тал, Гурван гал худалдааны төвийн урд “Улаанбаатар хотын банк” хууль бусаар газар аван барилга барихаар зэхэж байгаа билээ.
Хотын төвийн газрыг хууль зөрчин, төвөггүй авч чадсан хүний нэрийг тодруулахын тулд Улаанбаатар хотын банкыг үүсгэн байгуулж, мөн л булхиатай аргаар хувьд шилжүүлсэн хүмүүсийн нэрсийг дурдах хэрэгтэй болно. "Улаанбаатар хотын банк" байгуулагдсан түүх гэвэл, анх Ж.Наранцацралт хотын мэр байхдаа "Улаанбаатар Сан" хэмээх санг Нийслэлийн хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан байдаг. Харин хожим М.Энхболд түүний орыг залгамагцаа банк болгочихсон түүхтэй. Ингээд анх “Улаанбаатар хотын банк”-ны нийт хувьцааны 75 хувийг нийслэл, үлдсэн 25 хувийг УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, М.Энхболд тэргүүтэй хотын захиргааны удирдах албан тушаалтнууд эзэмшиж байжээ.
Гэтэл тэд банкны хувьцааг дур мэдэн өөрчилж, нийслэлд 25 хувь, бусдыг нь өөрсдийнхөө мэдэлд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын хөрөнгийг аажмаар хувийн банк болгоод авчихсан энэ будлиантай хэрэг хэзээ хойно олон нийтэд ил болсон ч хариуцлага хүлээсэн хүн одоог хүртэл байдаггүй юм. Ингээд М.Энхболд нийслэлийн хөрөнгийг Н.Энхбаярын эртний хамтрагч авилгын загалмайлсан эцэг гэгддэг Х.Бадамжунайн гараар оруулан хувийн банк болгосон түүхтэй.
2013 оны МАН-ын хурлын үеэр Ж.Сүхбаатар хэлэхдээ“Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж хүртэл сануулж байлаа. Учир нь МАН дотроо фракцтай. Харин М.Энхболд Х.Бадамжунай нар нэг фракц бөгөөд “Улаанбаатар хотын банк” энэ фракцын гараар орсон гэсэн үг. Тэгвэл энэ банкны 80 хувийг одоо “Сахал” Д.Эрдэнэбилэг гэх эрхэм эзэмшдэг. Учир нь Х.Бадамжунай хоёр охинтой бөгөөд том охиных нь нөхөр Д.Эрдэнэбилэг юм байна. Тэгэхээр тэрбээр том хүргэндээ энэ банкыг шилжүүлээд өгчихжээ.
Тэгвэл Х.Бадамжунайг анх “Хөрөнгө чинээтэй, хэнээс ч юу ч гуйхгүй сүрхий нөхөр шүү” хэмээн М.Энхболд дагуулж ирээд, Н.Энхбаяртай танилцуулж өгсөн гэдэг. Үүнээс хойш тэрбээр хотын менежер хийж, УИХ-д нэр дэвшиж, ялж, түүнчлэн сайдын алба хашиж, бас болоогүй Солонгост казино тоглосон хэргээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан нэлээд асуудалтай нөхөр. Мөн тэрбээр Н.Энхбаяртай хамтарч байгаад итгэлийг нь алдсан бол хүргэн Д.Эрдэнэбилэг нь Женко Х.Баттулгатай залуугаасаа нөхөрлөж, ганзгын наймаанд хамтдаа зүтгэж байсан ч мөн л банкны хувьчлалаас болж, нөхөрлөлдөө цэг тавьсан гэдэг юм байна.
Тэгвэл Д.Эрдэнэбилэг гэж хэн бэ
Д.Эрдэнэбилэг нь Худалдаа хөгжлийн банкны нууц эздийн нэг. Улаанбаатар хотын банкны эзэн. Талийгаач дуучин Д.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү. Тодруулбал “Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя. Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа. Намираахан бүлээхэн борооны дуслууд болж. Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа ... хэмээн өвөрмөц цээлхэн хоолойгоор дуулж, олон түмний талархалыг хүлээсэн эстрадын дуучин агсан Д.Эрдэнэцэцэгийн төрсөн дүү юм.
Нэрт дуучин эмэгтэй олон жилийн өмнө зүрхний өвчнөөр өөд болсон билээ. Харин талийгаач Д.Эрдэнэцэцэгийн охин нь “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн эхнэр Наранчимэг. Тиймдээ ч Д.Эрдэнэбилэг төрсөн эгчийнхээ охин Наранчимэгт “Худалдаа хөгжлийн банкны”-хаа 15 хувийг бэлэг болгон өгсөн юм билээ. Тэгэхээр хууль бусаар газар аваад 26 давхар барилга барихаар зэхэж буй Улаанбаатар хотын банкны асуудал нь авлигын загалмайлсан эцэг хэмээх Х.Бадамжунайн гэр бүл болоод, түүний хүргэн Д.Эрдэнэбилэгийн бас нэгэн булхиа. Түүний энэ барилгыг Х.Бат-Эрдэнийн компани босгож, тэндээс ашиг хүртэх гэж байж болох юм. Ямартай ч Хууль, дүрэм зөрчин хувийн бизнесээ цэцэглүүлэх гэж буй эл хэргийг холбогдох газрууд анхааралдаа авах хэрэгтэй байна.
Үргэлжлэл бий
Н.Ганаа
Зочин · 2015/12/15
Saihan hudlaa shaah yuma unen medeelel gargaach
Зочин · 2015/12/15
Капитал банкний угшил нь мөн адилхан Анх- Үйлдвэрийн банк гэж байсаныг Батбаяр гэдэг нөхөр Монгол банкинд байхдаа хулхдаж аваад Шинэтгэл банк болгоод тэрийгээ бас дампууруулсан болгоод одоо хүргэн Ариунболд нь Капиталийн захирал хийж байгаа Бөөн луйвар хийгчид
Зочин · 2015/12/15
engeel hotiin tuvuur baigaa goy gazruud tomchuudiin gart orool duusaal.
Зочин · 2015/12/15
ene bayachuuddaaa gej
Зочин · 2015/12/15
aimar um be, UB hotiin bank engeel huviih boltson. tomchuudaaa gej
Зочин · 2015/12/14
bi tom hurgeniig in tanin ene shal hudlaa medeelel bna
007 · 2015/12/14
Бадамжунайг Ачаа тээврийн газар ээлжийн диспетчер хийдэг байхыг нь мэдэх юм.Орос хөвөнтэй куртиктэй дээвийсэн хүн л байсан ям ямар
zochin · 2015/12/14
geb genet UB bank xybinx bolcon bcan Iim ychirtai um yy Bankiig deeremdej boldog xylgailj boldog um yy Vvniig xen shalgadag um be? Xeleed egeech Yuanga ene xergeer ylc ter xiixgvi um bxdaa OU TOLGOI gej tenegtej baicncaac
zochin · 2015/12/14
JUNAI gedeg hunii HURGEN GSN CNIN SHAL HOGSHIN HUN BNAA ene anduural garsan um bishuu
Зочин · 2015/12/14