Хон хэрээдийн Б.Энхбатын хэргийг УДШ хэлэлцэнэ
2015/12/15
2007 оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд Хон хэрээдийн Б.Энхбат охиныхоо найз залуу болох Ч-г /22 настай/ буудан хөнөөсөн. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа 10 сар үргэлжилсний эцэст Баянзүрх дүүргийн шүүхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд шүүх хурал болж цаазын ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүхээс түүний цаазын ялыг 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдлүүлэх болгон өөрчилсөн юм. Уг хэргийн хяналтын шатны шүүх хурал маргааш улсын дээд шүүхэд болох юм байна.
Өнгөрсөн хугацаанд Хон хэрээдийн Б.Энхбат хяналтын шатны шүүхэд ханддаг байсан ч гомдлыг хэлэлцэх хууль эрх зүйн үндэслэлгүй байжээ. Энгийнээр тайлбарлавал, анхан болон дунд шатны шүүхээс ял авсан этгээд Улсын дээд шүүхэд хандах эрхгүй, харин өмгөөлөгч нь хандснаар асуудлыг хэлэлцдэг байсан юм. Эрх зүйн энэхүү зохицуулалт нь хүний эрхийг зөрчиж байгаа гэж үзсэн учраас Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргасан байдаг. Улмаар хүний эрх зөрчсөн зааллтай холбоотойгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр ялтан, өмгөөлөгчийн хэн нь Улсын дээд шүүх буюу хяналтын шүүхэд хандах эрхтэй болсон юм. Тиймээс ялтан Б.Энхбатын хуулийн хугацаанд гаргаж байсан гомдлоор Дээд шүүх хэргийг маргааш хэлэлцэх юм байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Зочин · 2015/12/16
ene hun mongold heregtei shuu zaawal erh cholootei bolj dutuu orhison ajlaa guitseegeerei
Зочин · 2015/12/16
ter hurgen gd bgaa ni hujaagiin erliiz bsan yum bishu medeed ih shokond orson yum shig bgan
gerel · 2015/12/15
oo haramsaltaim be mundag hun shuu dee
Зочин · 2015/12/15
Хичнээн мундаг гайхалтай зохиолч,түүхч,эх оронч байлаа ч наад хүн чинь санаатайгаар хүний амь хороосон алуурчин.
Зочин · 2015/12/15
gaihaltai hunshtei naaduul chin gargahduiee aigad shorond yasiig ni taviulah biz
Зочин · 2015/12/15
Eh oronch vndesnii vzeltei. Mongol hvn shvv dee gehdee ih zorigtoi hvn shig sanagdaj baisan iim zorigtoi zormog hvmvvs mongold heretei sshvv hh
yag yuman der ene hyiig albar ... · 2015/12/15
Yag yas yuman deer ter Monhbayaras deer chyy ter hydla chantachin sda baigan yum
Зочин · 2015/12/15
энэ хүнийг таг мартчихаж, дахиад хэдэн жил болвол монголчууд тэр аяараа мартах биз.бид ийм л шүү дээ.
Зочин · 2015/12/15
алуурчинг шүтээд байх юм.Монголчууд оюуны балайралд оржээ
Зочин · 2015/12/15
okay
Зочин · 2015/12/15
Энхбатын зохиолууд үнэхээр гоё шүү. Захиалгат аллага 1-7 хүртэл нь дахиж худалдаанд гаргаасай. Эх оронч үндсэрхэг үзэлтэй, сайн түүхч, судлаач, зохиолч хүн гэж боддог.
Зочин · 2015/12/15
хөөрхий дөө шоронд үхчихсэн гэж бодож блаа