Бид Монголоороо яриад байна уу гадаадаар яриад байна уу?
2013/08/07
“Мал, хэл, хил гуравтайгаа байвал монгол баян” хэмээх МУСГЗ, зохиолч З.Доржийн хэлсэн үгээр бичвэрээ эхэлье. Гэхдээ энэ удаад зөвхөн эх хэлний асуудлыг хөндөж байна. Өнөөгийн нийгэмд эх хэлээрээ зөв ярьж, зөв бичдэг хүн өдрөөс өдөрт цөөрсөөр байна гэхэд болох бизээ. Эх хэлээрээ бүтэн өгүүлбэр хэлдэг залуус ховор болж.
2005 оны байдлаар дэлхий дээр нийт 6912 хэлээр ярьж байсан ч өдгөө 516 нь буюу 7.5 хувь нь устаад байгаа аж. Манай монгол хэлний хувьд бид өдөрт 5000-12000 үгийг тогтмол хэрэглэдэг гэсэн тооцоог Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс гаргасан байдаг. Эдгээр үгсийн дээр гадаад хэлнээс орчуулгагүй хэрэглэдэг үгс олон байдагийг эрдэмтэд хэлж, ярисаар байгаа билээ.
Өдгөө даяаршил хэмээх нэрийн дор их гүрнүүдийн бодлого, ёс заншил, үг хэллэг манай улсад хурдацтайгаар нэвтэрч байна. Бид төрөлх хэлээрээ зөв ярихгүй, зөв бичихгүй, зөв найруулахгүй дээр нь харь үг шигтгэж чамирхах болсон. Ярианы үгэнд бол харь үгийн бороог харин ч нэг асгаруулна. Мэндлэхдээ хүртэл “Сайн байна уу?” гэхийн оронд “Hi” гээд л болоо. Эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн мэндлэх, хүндлэх ёс үгүй болсон гэмээр. Цааш ярихдаа “Юу байна?”, “Өөр тэгээд юу байна? ” гээд л мэнд мэдэлцэх болсон.
Үүгээр зогсохгүй гудамж талбайгаар дүүрэн харагдах хаягийн самбарууд харь үгсээр дүүрч. Тухайлбал, цайны газар гэхийн оронд “Cafe”, зоогийн газрыг “Restaurant”, зар сурталчилгааг “Реклам”, цахим шууданг “E-mail” гэж ярьж бичээд хэвшчихсэн. Угаас ингэж бичих ёстой юм шиг санагдаж, алдаатай гэж хардаг хүн ч ховор болчихож.
Түүнчлэн “Солонгос хүүхдийн дэлгүүр” гэх хаяг хаа сайгүй харагдана. Энэ нь Солонгос, Монгол, Хятад хүүхдийн дэлгүүр гэж тусдаа байдаг мэт буруу утгыг илэрхийлж байна. Үүнийг “Хүүхдийн Солонгос хувцасны дэлгүүр” гэвэл зөв найруулгатай болно.
Хамгийн харамсалтай нь бид онцын шаардлагагүй үед гадаад үгийг ихээр нь хэрэглэж, түүндээ ч дасал болчихож. Жишээ нь: кайф авах, шоконд орох, стрессдэх, шоудах, канондуулах гээд л харь үгийн цуваа тасрахгүй. Эдгээр үгсийг эх хэлнээ буулгаж, хэрэглээд заншчихвал хэл соёлын арвин баялаг болох санагдана. Бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн эх хэл, бичиг соёлоо ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх үүрэгтэй хүмүүс.
Олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй сэтгүүлзүй нь хүртэл эрлийзчихсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж буй зарим мэдээнд харь үг хэт их орсон байдаг. Тухайлбал, “New star” студиэс уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин BX анхны CD-ний cover-ийг Singapore-т хийлгэж фенүүддээ бэлэг барьлаа гэсэн өгүүлбэр. Бид энэ мэдээллийг төвөггүйхэн ойлгох хэдий ч гадаад үг олноор хэрэглэжээ.
Энэ мэтчлэн харахад монгол хэлний асуудлыг анхаарч, энэ тал дээр ямар нэгэн дорвитой арга хэмжээ авах цаг ирсэн гэдэг нь тодорхой байна. Хүн бүрийг хэлний өндөр мэдлэгтэй байх ёстой гэж хэлэхгүй ч ядаж л өдөр тутамдаа хэрэглэдэг үгсээ зөв бичиж, зөв дуудаад сурчих шаардлагатай болов уу? Түүнээс гадна өгүүлбэрийн бүтэц, утгын хувьд зөв цэгцтэй ярих асуудал ч байгаа юм. Өдрөөс өдөрт харь үгсээр хүрээгээ тэлж буй нь сэтгэл зовоож байна.
Б.Хорлоо
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
Улстөрфорум.ком Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн мэдээ, мэдээллийг хуваалцаарай
Зочин · 2013/08/09
манай найзын хүүхэд ингэж ярьж байна. Ок ok ойлоглоо му baby надруу call-даарай би хүлээж байхаас I love you
Зочин · 2013/08/09
Solongos xyvtsasnii xuuxdiin delguur gevel arai l deer yum shigee nair**** ni
Зочин · 2013/08/08
deer ued neg onigoo baidag baisiim. orosod surdag neg mongol oyutan mongol geh heleheer orosuud deerelhee dbaidag tul haanaas irsen be gej asuuhad n soloongos gej hariuljee. orosuud sologosiig koreya gedgiig meddeggui baij. tegee dtsaadah n oilgohgyui bolohloor soolongos, osloongos, solo;ngoos geed l gadaad yalgataigaar helj garchee. kkk. Getel odoo buur Tv-giin nevtruulegch hurtel soloongos gej yarij baih yum.
Zul · 2013/08/08
Монголоороо ярьдаг бичдэг хүн надаас өөр байгаа юм уу? Монголоороо яриад бичээд байхаар тэнэг гэж хэлж байгаа хүнтэй таарч байна шүү дээ. Бас энэ нийтлэлийг бичсэн хүн нь зөв бичих дүрмийн алдаатай бичээд байдаг юм уу аль эсвэл энэ хуудсыг хөтөлж хөгжүүлж байгаа хүн алдаатай бичдэг юм уу бүү мэд, их л алдаа мадагтай байх юм даа.
Зочин · 2013/08/08
за би нэг гадаадаар ганц өгүүлбэр хэлээдхий. UB palace-n Open air-t Gala-giin party-nd shoudav