Төсвийн байнгын хороо Төрийн ордны "В" танхимд хуралдах гэж байна. Энэ өдөр /20115.12.18/-ийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

1. Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

3. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

4. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ТБХ нь 19 гишүүнтэй бөгөөд одоогийн байдлаар АН-аас 7, "Шударга ёс" эвслээс 1 гишүүн ирээд байна. Харин МАН-аас нэг ч гишүүн орж ирсэнгүй. Ирц бүрдэхийг хүлээж суух байнгын хорооны дарга болон бусад гишүүдэд хандаж, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа энэ өдөр хэлэлцэхээр төлөвлөөд буй бүх асуудлаар завсарлага авахаа мэдэгдлээ. Гэвч гурван асуудлаар нь өмнө завсарлага авсан тул дахин завсарлага өгөх боломжгүй гэдгийг байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ажил хийлгэхгүй, хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан бол энэ долоо хоногт Д.Хаянхярваа гишүүн хуралдаануудад ганцаараа орж ирээд, мөн л хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаар завсарлага авна гэж зүтгэсээр байна. Тус бүлгийн энэ буухиаг ирэх долоо хоногт хэн үргэлжлүүлэх бол?

Сонгуулийн хуулийг өөрсдийн санаанд нийцүүлж өөрчлөхийн тулд шийдвэрлэх шаардлагатай бусад бүх асуудлыг гацааж буй тэдний энэ үйлдэл хэдий болтол үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз.