Би лав тэмцэнэ
2015/12/20
Би гэж байгаад биччих үү? Саяхан 34 хүрлээ.
Оюутан ахуйдаа хүртэл тамхи ширхэгээр зарж, мөхөөлдөс, ундаа борлуулж, цагаан утас барин явж хүн яриулж, гудманд биллиард тоглуулж төлбөрөө хийдэг байлаа. Жуулчдад монгол дээл өмсүүлж, бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж өөртөө орох орон, оочих аягатай болж байлаа. Хүнсний дэлгүүр түрээсэлж, хувийн компанид ажиллаж, хувийн компани байгуулж, улсад 7 жил ажиллаж хүний дайтай амьдрах гэж эдий хүртэл зүтгэлээ.
Энэ хүртэл архи ууж, тамхи татахгүйг хүртэл хичээж, хэрэндээ биелүүлж, эрхэмлэж ирлээ. Амьдарлаа хүний дайтай авч явахын тулд хулгай хийсэнгүй, дээрэм тонуулд явсангүй. Хүн алж хүрээ талсангүй. Чадлынхаа хэрээр бузраас хол буянд ойрхон явлаа.
Тэгээд үү? Амьдрал минь яг л 10 жилийн өмнө байсан байрандаа. Бишээ 20 жилийн өмнө байсан шигээ хий эргэсээр. Хагас өдрийн хоол, хугас жилийн хувцасны хэрэглээнээсээ давсангүй. Харин ч улам муудсаар...
Ээж, гэргий хоёроо гадагш зугаалуулах бүү хэл, гадуур өмсөх олигтой хувцас авч өгч үзсэнгүй эдийг хүрлээ. Хүүдээ санасан зоргоороо сурч боловсроход нь тус дэм болж чадахгүй л явна. Би ганцаараа өрх гэрээ муу авч яваад байгаа бол миний буруу. Миний арчаагүйнх. Би хүлээн зөвшөөрнө.
Гэтэл тэрсхэн өссөн найзууд минь надаас дутуугүй хичээл зүтгэлтэй залуучууд, надтайгаа адилхан 2-оос 3-н хүүхэдтэй өрх толгойлсон эрчүүд, аанай л миний адил айл айлын халаасны өрөө хэсэж, арай гайгүй нь өр зээлээр байртай болж банкны мөнгөндөө түүртэж явна. Эцэг эхээс өвлөсөн хөрөнгөтэй л биш бол ихэнх нь ингэж ажиллаж, амьдарч байна. Тэгвэл энэ бүгд бидний буруу юу? Төрийнх үү?
Ухаан орсон цагаасаа улс орон сайхан болно гэсэн үлгэрт итгэж, арга ядсан нэгэн нь гадагшаа цувж байхад эх орныхоо эзэн нь би гэж хэнхэглэсэн тэр итгэл хаана байна. Одоо үлдсэнгүй.
Ахиад 34 жилийн дараа намайг холоо явахад, саяхан төрсөн үр минь 34 хүрэхэд өр ширэнд баригдсан, өөдгүй мухай, ийм хогийн нийгэм үлдээмээргүй байна. Төр засаг нэрийн доор хэн нэгнийг нэр зохон шүүмжилмээргүй ч байна.
Би лав тэмцэнэ. Өөрийнхөө чадах чинээгээр, хэр хэмжээгээр. Тэглээ гээд нас минь богиносож итгэл минь унтарсан ч... Өөрийнхөө тулд, өшөө бас энэ хоёр хүүдээ чадах бүхнээ хийсэн гэж хэлэх үгтэй үхэхийн тулд би ийм шийдвэр гаргасан юм.
ko · 2015/12/21
iim humus 40 huvi n bga bostsgyo
123 · 2015/12/21
Яг үнэн. Цалингийн зээл хэмээх банкны том мангасан ам руу орчихсон. Тийчлээд гарч чадахаа больсон, тэр дотор тарчилж байна. 7 хоног бүр банкнаас зээл төлөхөө шаардана. юугаа өгөх юм бэ. Гэтэл их хуралд нэр дэвших гэж буй хүмүүс сугалаа сугалуулж аз үзэж буй нэрээр хужаа цаг, хужаа хивс өгөөд л, мөн зарим нь хугацаа дууссан сүү, тараг, 2016 оны календарь, бас нэг нь мөн календарь бурхан, бетон, нэгж гээд л. Энэ хүмүүс хаанаас ийм их мөнгөтэй байдаг байнаааа. Ард иргэд нь аврал эрэн тйичилж байхад аймаар байгаа биз. Даанч гайхалтай, даанч гачлантай.
NANO · 2015/12/21
YНЭН ҮНЭН. МУУ НИЙГЭМД МУУ ЮМ ХИЙХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч ДЭЭШЛЭХГҮЙ. ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ, ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗАРИМДАА НҮДЭЭ АНИХААС ӨӨР АРГА АЛГА ДАА.
Зочин · 2015/12/20
tom zeel, ashigtai tender shuud avaad ugchihdug aav chamd alga. Gol shaltgaan ni ene!
Zorge ! · 2015/12/20
Uneheer ch yaltai ve dee ! Gemeer zurh chivchirsen unen g l bichjee ! Duu huutei sanal neg bna daa ! Zaluuchuud maani negiig bodoj tungaah l heregtei bolj dee !
Зочин · 2015/12/20
chamtai adil bodoltoi zajuuchuud ikh olon bga shuu naizaa bi emegtei khun xediich canal neg shuu.
Зочин · 2015/12/20
Харамсалтайн энд худал юм алгадаа.Өнөөдрийн монголын нийгэм иймл бна.Ямарч амьдарлын баталгаагүй.Бүгдэл цалингын зээл гэгч дөнгөтэй
Зочин · 2015/12/20
Vnen shvv andaa bi bas iyag jamtai adilhan bodoltoi bna ji mundag zaluu bna amjilt
Зочин · 2015/12/20
би дөрвөн хүүхэдтэй, тэднийхээ төлөө маш их санаа зовж байна. амьдралыг бодитоор үнэлж чадахгүй болсон энэ нийгэмд бид хэнд хандах вэ