Испани бүсгүй дэлхийн мисс болжээ
2015/12/21
![]() |
Хятадын Саньяа хотноо болсон “Дэлхийн мисс-2015” тэмцээнд 114 орны бүсгүйчүүд оюун ухаан гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж ялагчаа уржигдар тодрууллаа. Тэмцээнд Испанийн мисс Мирея Лалагуна Ройо тэргүүлж “Дэлхийн мисс хэмээх алдрыг хүртсэн байна. Мирея Лалагуна Ройо загвар өмсөгч мэргэжилтэй 23 настай юм.
“Дэлхийн мисс” тэмцээний дэд байранд Оросын гоо бүсгүй 22 настай София Никитчук шалгарсан байна. Харин гуравдугаарт Индонезийн мисс 23 настай Мариа Харфанти тодорчээ. Эхний 10-н байрт Ямайк, Ливан, Франц, Филиппин, Австрали, Вьетнам Гайана, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүд багтсан аж. “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд 1972 оноос хойш оролцоогүй байсан Ирак улс энэ жил гоо бүсгүйгээ оролцуулсан байна.
Эх сурвалж http://www.info.mn
![]() |
![]() |
Зочин · 2015/12/21