Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
2015/12/23
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийүүштэй.
Эл өдөр бурхныг тахих, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Цэрэг хөдөлгөх, улаа гаргах, хиншүү хярвасны үйл, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
Зочин · 2015/12/23
nice