Стаффордшир бультерьер үүлдрийн Зигги хэмээх нэртэй нохой энэ оны хамгийн азтай амьтан гэж хэлж болохоор нэгэн. Учир юу гэхээр тэрээр толгойдоо бараг хагас метр урттай сум зоолгожээ.

Харвасан суманд оногдсон түүний тархинд ямар нэг үхэлд хүргэх судас дайралдаагүй учир ийн амьд гарчээ. Энэ нь 1000 тохиолдолд нэг тохиох аз ч байж болно.

Уг нохой Британийн 2015 оны хамгийн азтайгаар амьд үлдсэн амьтан хэмээх шагнал хүртсэнээс гадна шинэ гэртэй болсон гээд олон аз нэгэн зэргээр тохиожээ.

  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8