Нийслэлд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь НИТХ-ын 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор байгуулагдаж байсан. Тэгвэл тус газрын даргын энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын орлогч даргаар Б.Алтан-Очирыг томилжээ.

Б.Алтан-Очир нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. “Цэцээ гүн” дээд сургуулийг “Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага”, Удирдлагын академийг “Төрийн удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн ажээ.

2008-2012 онд СБД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, 2012-2013 онд Нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт мэргэжилтэн, 2013-2014 УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд судлаач, 2014-2015 онд Тахарын ерөнхий газарт мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тэрбээр нам бус нэгэн аж.

Т.Буянаа