Өнөөдөр Монгол түмэн даяараа омогшиж, баярласан түүхэн өдөр. Учир нь одоогоос таван жилийн тэртээ яг энэ  өдөр ОУХМ Н.Түвшинбаяр “Бээжин 2008” зуны олимпод эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 100 кг-ийн жинд Казакстан улсын бөх А.Зиткийг ялж аварга болсоноор,  олимпийн тэнгэрт Монголын төрийн далбаа мандсан билээ.

  Дэлхийн улс орнуудын олон аваргыг олимпийн дэвжээнээ сөхрүүлсэн тэрбээр аваргын алтан медаль эх орондоо авчирч элэг нэгтнүүдээ баярлуулсан тэр л агшин өдгөө ч бидний сэтгэлд хадгалаатай.

Түүнийг аваргын алтан медаль авах агшинд дэлхийн өнцөг булан бүрт байх Монгол хүн бүхэн омогшиж, баярын нулимс унагаж байсан. Бид энэ өдрийг дурсаж, Хөдөлмөрийн баатар,  Монгол Улсын Гавъяат тамирчин Н.Түвшинбаяраар бахархаж сууна. 

Б.Хорлоо