180 саяын үнэтэй Шилэн дансны шинэ сайт Шилэн Цогоод таалагдсангүй

Шилэн дансны тухай хуулийн талаар олон амжилт гаргаж яваа иргэн Б.Цогтгэрэл өнгрөгч амралтын өдрүүдээр 2016.01.01 -ээс холбогдоод байгаа Шилэн дансны шинэ сайтын талаар сэтгэгдэлүүдээ бичиж эхэллээ.

Түүнд шинэ сайт таалагдахгүй иргэд орж харах боломжгүй болсон, Сангийн яамны худалдан авах ажиллагааныхан тэр дундаа Э.Хангай дарга асар хариуцлагаггүй ажилласан хэмээн урт урт гомдлуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нарт удаа дараалан гаргаж уур бухимдалтай байгаагаа илэрхийлсэн байна. Уг сайт нь 180 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлагдан энэ дүнгээрээ компютер худалдааны "IT ZONE" дэлгүүрийнхэн шалгаран http://www.shilendans.gov.mn/

сайтыг хийсэн боловч Шилэн Цогоод бүү хэл наад захын эмгэн ч учрыг нь олж чадахааргүй болсон тухай өөрийн Facebook, Twitter хаягуудаараа бичсээр байна. Тэрээр :

" Шилэн дансны сайтыг маань зүгээр бодийг нь хөтлөөд хаячихлаашдээ. Байхгүйээ байхгүй. Шинээр хийж энэ жилийн 6 сард ашиглалтанд оруулах ёстой хувилбараа холбочихсон байна. Нохой 7 гэж ийм юмыг хэдээр хийгээ бол гэж шууд бухимдал төрөв.

Хуучин нь засах янзлах сайжруулах юм байх нь байсаан. Гэхдээ энүүн шиг соёлтой айлын нохой ч тоож үнэрлэхээргүй хөгийн юм байгаагүй. Хаа очиж иргэд нь хяналтаа тавиад чөлөөтэй үзэж хараад байх боломжтой байсан юм.

ҮАГ-т шинэ сайтын талаар саналаа бас өгсөн. Тухайн өдөртөө хийгдсэн гүйлгээг ялгаж харуулдаг бол нтр гээд иргэдийн мэдэх, хянахад илүү хялбар болгоод өгөөч гэж өчнөөн хэлсэн. Гэтэл энэ шинэ сайтынх нь байж байгаа царайг хараачээ. Үхсэн нохойн оцгор гэж хөгийн юмыг нүүрлүү нь базаад шидчмээр юм болж.

Хэн хэдээр ийм хог новш хийснийг нь та бүхэнд эргэн мэдээлэх болно. " хэмээн хатуу шүүмжилжээ.

Нээрээ л Эрүүл мэнд, Спортын сайдыг ЭРУУЛ МЭНД гэх зэргээр наад захын ташааралт, байгууллагуудын дутуу хийгдсэн хаягууд, нэвтрэх боломжгүй линкүүдээр shilendans.gov.mn дүүрчээ. Үүнийг 180 сая төгрөгөөр хийсэн нь үнэн бол туйлын харамсалтай бөгөөд АТГ-т хандан хариуцлага алдсан этгээдүүдийг шалгуулах нь зүйтэй юм. Юутай ч иргэн Б.Цогтгэрэл энэ сайтыг хийсэн эздэд ямар хариуцлага тооцуулахыг харж байх үлдлээ.

tsag.mn