“Castle” клуб гадаад бүжигчид, DJ, бартендер нарыг “бөөндөнө”
2016/01/14
Шинэ оны өмнөхөн нээлтээ хийж монголдоо дээд зэрэглэлийн клубын стандартыг тогтоож дэлхийн томоохон "Club"-уудын жишгээр “Soft opening”, “Grand opening”-оо хийсэн “Castle” клубынхан энэ баасан гаригаас эхлэн гадаадын бүжигчид буюу Gogo dancer-ууд, DJ, бартендеруудыг урьж Монголын залуучуудын нүдийг хужирлан, чихийг баясгахаар болжээ.
2016 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа өдөр тутам олон нийтэд нээлттэйгээр явуулахаар болсноо зарлаж буй тус клуб дэлхийн жишигт нийцүүлэн ийнхүү үдэш бүр шинэлэг, доргио бүхнийг үйлчлүүлэгчиддээ хүргэж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Мэдээж хэрэг их хотын залуучууд маань стресээ тайлж үдэш бүр шөнийн клубуудыг зорьдог учир энэ долоо хоногийн хувьд “Castle” клуб хөл хөдөлгөөн ихтэй байх нь.
Энд бас нэг зүйлийг онцлоход Монголын клубууд гадаадын хүмүүс ирсэн гэдэг нэрээр таксны үнээ нэмдэг бол “Castle” клубынхан харин ч эсрэгээрээ үйл ажиллагаагаа өдөр тутам явуулж эхлэсэнийхээ сюрприз болгож Лхагва гаригт “Ladies Night”, Пүрэв гаригт “Single Night” буюу эмэгтэйчүүд үдшийн турш такснаас чөлөөлөгдөж эрэгтэйчүүдэд 20.000-аар үйлчлэх гэнэ.
Мөн Баасан гаригийн үдэш эмэгтэйчүүдэд 20.000, эрэгтэйчүүдэд 30.000-аар үйлчлэх бөгөөд Бямба гаригт эмэгтэйчүүд 10.000, эрэгтэйчүүд 20.000-аар үйлчлүүлэх юм байна.
Иймд их хотын залуучууд маань аль нэг газрын бөөрөнд наалдсан мэт “давхарын” клубуудээр 30.000-40.00 төгрөгийн такс төлөн орж байснаас “Сastle”-д гадаадын бүсгүйчүүдийн тачаангуй бүжиг, DJ нарын сетийг сонсож үзэх харах юмтай үдшийг өнгөрүүлэхийн зэрэгцээ гадаад гарч галуу шувууны мах идэж амжаагүй яваа зарим залуучууд нь Монголдоо дэлхийн жишигт нийцсэн клубт гадаадын бүжигчид, DJ нартай доргих боломжтой юм.
www.Urlag.mn
Зочин · 2016/01/14
haha, Hangai odoo gadaad hun uu...