Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус олон ч уран бүтээлээрээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн билээ. "Өнө мөнх эх орон", "Жамаас", "Ээж минь", "Тэнгэр ээж минь өршөө" зэрэг дуунуудыг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Хамтлагийн залуус олон гайхалтай уран бүтээлүүдийг сонсогчиддоо өргөн барьж, Монгол орон даяар аялан тоглолтоо хийж олон цуврал арга хэмжээг өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгын дагуу амжилттай зохион байгуулсан юм. Тэд 2012 онд "Удиртгал" нэртэй анхны бие даасан цомог, 2013 онд "Төгсгөлгүй эхлэл" тоглоллолтоо 100% амьд оркестртой амилуулж, 2014 онд Их эзэн Чингис хааны талбайд тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм.

Тэгвэл "Увертюра" хамтлагийхан эдгээр ажлыхаа үргэжлэл болгож "Надад үлдсэн найз" мюзиклээрээ сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна. Тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд "Улсын драмын эрдмийн театр"-ын тайзнаа болно.

Тус мюзиклийн зохиолчоор "Милл" кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцож байна. Энэхүү мюзиклыг үзсэнээр та өөрт тань үлдсэн үнэнч найзыг мэдээд зогсохгүй "Увертура" хамтлагийн залуусыг хэр сайн жүжигчин бэ гэдгийг харж болох нь ээ.

Билетийг 1900-1950 утсаар хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: 86683000, 86684000 утаснаас авах боломжтой.

www.Urlag.mn