М.Баяржавхлан гарьд байр захиалсан иргэдийн мөнгийг хувийнхаа дансаар авч, метр квадрат дээр нь ажиллажээ
2016/01/15
Завхан аймгийн уугуул, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан сүүлийн жилүүдэд барилдахаа байж, нам жим амьдрах болсон билээ. Учир нь тэрбээр барилгын бизнес эрхлээд завгүй байгаа сурагтай. Мэдээж шударгаар ажиллаж, Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийж байгаа бол түүнд онц дүн тавихсан.
Гэтэл түмний хайртай бөх М.Баяржавхлан иргэдийг хулхидаж, байрны метр квадрат дээр нь ажиллаад зогсохгүй орон сууцны захиалгын мөнгийг хувийн дансаар гуйвуулан авсан гэх харамсалтай мэдээлэл чих дэлслээ. Түүгээр ч зогсохгүй өдгөө зарим иргэдийн байрны ордерийг гаргаж өгөхгүй луу унжиж байгаа гэнэ.
Тодруулбал М.Баяржавхлан гарьд найз Л.Зоригтынхоо “Асар Өргөө” барилгын компанийн үйл ажиллагаанд оролцдог аж. Тухайн үед Home Plaza-гийн баруун талд байрлах “Хансвилл” хотхоны дөрвөн барилгыг “Тектоник” компанийн хамт хөрөнгө оруулалтыг гаргаж барихаар болжээ. Газар нь “Тектоник” компанийнх бөгөөд хөрөнгө оруулалт дутагдсан учраас “Асар Өргөө” компани хамтарсан байна. Барилга ч баригдан дуусч, 16 давхар гоёмсог орон сууцууд хотын урд зүгт сүндэрлэв. Нэг байрандаа 100 орчим айлыг багтаасан уг барилгын метр квадратыг нь 2 сая 500 мянгаар борлуулж эхлэв. Хөрөнгө оруулсан хоёр компани дөрвөн барилгыг хоёр, хоёроор нь борлуулж, ашгаа олж авахаар болсон бөгөөд энэ үед “Асар Өргөө” компанийн захирал Л.Зоригт хамтрагч М.Баяржавхландаа хэд хэдэн байрыг борлуулж, ашгийг нь өөрөө хүртэхийг зөвшөөрсөн гэх. Харин М.Баяржавхлан тэдгээр байруудын захиалгыг хувийн дансаараа гуйвуулж авсан нь татвараас зайлсхийсэн хэрэг болсон байна. Мөн метр квадрат дээр нь ажилласан, зарим айлын байрны ордерийг одоо болтол гаргаж өгөөгүй гэдэг асуудал Захиргааны хэргийн шүүх дээр яригдаж байгаа юм байна.
Үнэндээ М.Баяржавхлан өөрийнхөө борлуулах эрхтэй байруудын захиалгыг хувийн дансаараа гуйвуулсан гэж байгаа боловч үнэндээ Л.Зоригтын “Асар Өргөө” компанийн эзэмшлийн нийт 200 орчим айлтай 16 давхар хоёр барилгын мөнгийг тэр чигт нь гарьдын дансаар авсан байж мэдэх хардлага үүсч байгаа юм. Энэ талаар тухайн үед байрны захиалагчид хэл ам хийж, хэвлэлээр ярьж байсан удаатай. Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ч уг барилгыг барьсан компани метр квадрат дээр нь ажилласан гэдгийг баримтаар нотолж, олон нийтэд цацаж байсан. Харин өдгөө М.Баяржавхлан болон “Асар Өргөө” компанийн эдгээр асуудалтай холбоотой хэрэг Захиргааны хэргийн шүүх дээр гацаад байгаа бөгөөд хохирсон иргэд ч хөөцөлдөөд цөхрөнгөө бараад байгаа гэнэ лээ.
Өдгөө М.Баяржавхлангийн ангийн найз гэх Л.Зоригтын “Асар Өргөө” компани нь орон сууцны 7 дугаар хороололд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхтэй болжээ. “Асар Өргөө” компани 7 дугаар хороололд нийт 7 хэсгийн 750 айлын 45,8 га талбайг чөлөөлөхөөс 12 га-г нь орон сууцжуулж, бусад талбайд нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж барихаар төлөвлөсөн байна. Тэгэхээр нэг удаа иргэдийг хулхидаж чадсан “Асар Өргөө” дахин тийм гомдмоор зүйл хийхийг үгүйсгэхгүй юм.
Юутай ч энэхүү хэргийн талаар бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Эх сурвалж:
Шуурхай.мн
Зочин · 2016/01/15
zochin · 2016/01/15
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+3 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө/5-6янзын хээ зурагтай/.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:8000 төг болж хямдарлаа/12500-16500төг байсан/.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 7500төг.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 2 янзын хээтэй үлдсэн.Хаяг:Гермес төв-н С-13павьлион,100айл Одконы зүүн талд Люкс дэлгүүрт.Орос тех.Утас:95000020,95050020-youtube Амьдралын жор-Вакум цонхны дулаалга орж үзээрэй
Зочин · 2016/01/15
Бөхчүүд бөх зүрхтэй эрэгчин шуламнууд гэдэг нь өдөр бүр нотлогдоод л байгаа биздээ.хулгайч луйварчин ректүүд . Бөхчүүдииг цагдаагиин байгууллагаас гаргах хэрэгтэй бөхиин цол цагдаагиин цол шууд хамааралтай байдаг нь шог байгаа биз. Юу ч хиигээгүй хогиин гарууд хурандаа гэх шиг ЦЕГ ичээч .Бөхчүүд шорондоо наадмаа хиицгээ хогнууд
Зочин · 2016/01/15
BOXCHUUUD ER NI IH SHUNALIIIN TULAMUUD BOLJEEE DEEE.