ЗГ-ын Х байрыг худалдаж олсон хөрөнгийг хүүхдийн эмнэлэг барихад зарцуулсангүй
2016/01/15
Барилгачдын талбайд байрлах Соёл Спорт аялал жуучлалын яамны буюу Засгийн газрын X дугаар байрыг салбар яамыг нь татан буулгаж, нэгтгэсний дараа худалдан борлуулж, олсон орлогоор нь хүүхдийн эмнэлэг барих тухай яриа өнгөрөгч жил гарч байлаа.
Гэвч "хуучирч, муудсан барилгыг худалдаж авах хүн олдохгүй байна” гэх мэт олон шалтгаан хэлсээр нэг л мэдэхэд Засгийн газрын X дугаар байрны тухай асуудал мартагдаж орхисон хэрэг.
Харин энэ үед л манай төрийнхөн идэвхтэй ажиллаж, барилгыг шуурхайлан худалджээ. Үнэхээр л тухайн үед юу юу болж байсныг зах зухаас нь мартаж орхисон байна. Гэхдээ явж явж ССАЖЯ-ны барилгыг дуудлагаар худалдаж, олсон орлогоор нь хүүхдийн эмнэлэг барихаар болж төгсч байсныг л мартахгүй санаж байна.
Тэгвэл манай төр ЗГ-ын Х барилгыг 2015 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн дуудлага худалдаагаар Хаан банкинд 6.7 тэрбум /6.715.850.000/ төгрөгөөр зарсан байна.
Өөрөөр хэлбэл хүүхдийн эмнэлэг барихад шаардагдах 6.7 тэрбум төгрөг улсын төсөвт орж ирсэн гэж ойлгож болно. Гэвч энэ жил хүүхдийн эмнэлэг барих нь битгий хэл өргөтгөхөд ч хөрөнгө төсөвлөөгүй тухай эх сурвалж мэдээлж байна. Хэлсэн хийсэн хоёр нь алд дэлэм зөрсөөр л байх юм даа.
Амар
Зочин · 2016/01/15
zochin · 2016/01/15
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+3 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө/5-6янзын хээ зурагтай/.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:8000 төг болж хямдарлаа/12500-16500төг байсан/.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 7500төг.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 2 янзын хээтэй үлдсэн.Хаяг:Гермес төв-н С-13павьлион,100айл Одконы зүүн талд Люкс дэлгүүрт.Орос тех.Утас:95000020,95050020-youtube Амьдралын жор-Вакум цонхны дулаалга орж үзээрэй