Тарган биенээсээ болж найз залуудаа хаягдсан хятад бүсгүй өөрийн биеэс гарган авсан өөхөөр саван хийж, үүнийгээ найз залуу болон түүний хамсаатанууд илгээн өшөөгөө авчээ.

Залуу бүсгүй өөрийн энэ зургаа мөн хятадууд өргөнөөр хэрэглэдэг олон нийтийн сүлжээ сайтад байршуулан "Чи намайг тарган гэдэг байсан. тэгвэл тэр тарган өөхөөр чинь саван хийгээд танай гэр бүлийнхэнд бас илгээсэн. Миний өөх мөн эсвэл биш гэдэгт итгэх чинь чиний дур" хэмээн тайлбар бичжээ.
Түүний энэ нийтлэл хүмүүсийн дунд ихээр таран сайн муу олон шүүмжлэлийг дагуулсан байна.