“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааны бүртгэл 19-нд эхэлнэ
2016/01/18
Бүртгэлд шаардагдах зүйлс:
-Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар
-Бүтээгдэхүүний эсвэл байгууллагын 1 ширхэг үзэмжтэй зураг файлаар авч ирэх /5см*5см хэмжээтэй, 300 pixel чанартай байх. Хэрэглэгчдэд тараагдах каталогт байршуулах болно/
-Хэрэв үйлдвэр, бүтээгдэхүүний танилцуулга, видео байгаа бол үзэсгэлэнгийн үеэр авч ирэх
Тавигдах шаардлага:
-Зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн үеэр худалдаалах /Импортын бүтээгдэхүүн худалдаалахгүй/
-Өөрийн сав баглаа, боодол, шошготой байх
- Лангуу, павилоныг дамжуулан түрээслэхгүй байх
-Холбогдох журам, гэрээтэй танилцаж дагаж, мөрдөх
ЖИЧ: Бүртгэлтэй холбоотой асуудлаар дараах утсаар холбогдож лавлана уу /264926, 99141122, 99177542, 99090205, 99889790/