Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлагийн залуучууд гурван өдрийн турш сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ.

Тэд өөрсдийн мөрөөдлийн чухал хэсэг болох "Надад үлдсэн найз" мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд болох юм.

Тус мюзиклийн хэвлэлийн хурал өнөөдөр "Улсын драмын эрдмийн театр"-ын тайзнаа болж өндөрлөлөө. Хурлын үеэр хамтлагийн залуус хүрэлцэн ирсэн сэтгүүлчдэд тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөс гадна хамтран ажилласан бүх хүмүүс, албан байгууллага, хамт олондоо баярласан талархснаа илэрхийлсэн юм. Ийнхүү эрхэм уншигчид, сонгодог урлагийн шимтэн сонирхогч та бүхнийг "Увертюра" хамтлагийн "Надад үлдсэн найз" мюзиклд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тасалбарыг 1900-1950 утсаар үнэгүй хүргэнэ.

Лавлах утас: 86683000, 86684000

www.Urlag.mn