Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Зикагийн халдвар авсан 4000 тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн долоо хоногт л гэхэд энэ тоо 400-гаар нэмэгджээ.

Зика вирус анх 1947 онд Уганда улсын Зика нэртэй ойд бичнээс илэрчээ. вирус амьтнаас амьтанд халдварладаг. Тодруулбал тус вирусийг Aedes aegypti гэх төрлийн шумуулын хазалтаар халдварладаг байна.

Энэ оны зуны олимп Бразилын Рио-де-Жанейро хотод болно. Гэвч Латин Америкийн улс орнуудаар түүн дотор Бразил улсын нутаг дэвсгэрт Зика гэх вирус тархаад байна. Үүнээс болж тус улсад зохиогддог карнавал наадам хойшлогдсон юм. Одоогийн байдлаар Бразилд 3500 гаруй хүн Зикагийн халдвар авсан гэж бүртгэгджээ.

Тус вирус жирэмсэн эмэгтэйд халдвал урагт нөлөөлж, Микросефали хэмээх маш ховор гажигтай хүүхэд төрдөг байна. Тодруулбал хэвийн биш жижиг толгойтой, хөгжлийн удаашралтай, хараа сонсгол муутай хүүхэд төрж, улмаар тус вирус богино наслуулж удалгүй үхэлд хүргэдэг байна. Түүнчлэн таван нярай болон 44 хүүхэд амиа алдсан нь Зика вирусийн халдварын улмаас болсон гэж эмч нар үзэж байгаа юм.

Зика вирус Риод болох олимпын наадамд заналхийлж эхэллээ хэмээн барууны хэвлэлүүдээр бичиж байна. Харин Бразилын эрх баригчид Зика вирусийн тархалттай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Geovane Silva гэх залуугийн хүү Зика вирусын халдвараар өвчилсөн байна

Бразилийн төрөх эмнэлгүүдэд Микросефали хэмээх маш ховор гажигтай хүүхдүүд төрж байна

Микросефали хэмээх гажигтай хоёр сартай хүүхэд

Колумб улсад 13500 хүн Зика вирусийн халдвар аваад байгаа бөгөөд тэдгээрийн 560 нь жирэмсэн эмэгтэйчүүд аж.

Эрүүл мэндийн ажилтангууд Зика вирусыг тархааж буй шумуулны авгалдайг судалж байгаа юм

Иймээс эрх баригчид ойрын зургаагаас найман сарын дотор жирэмсэн болохгүй байхыг эмэгтэйчүүдэд зөвлөсөн байна. Мөн хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө ойрын хоёр жилдээ буюу 2018 он хүртэл хойшлуулахыг хосуудад санал болгожээ. Харин жирэмсэн эмэгтэйчүүдийг вирусийн халдвар авахгүй гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байна.

Тус вирусийг тараагч шумуул ихээр бөөгнөрсөн бүс нутагт цэвэрлэгээ хийж, томоохон худалдааны төвүүдэд устгалын ажлыг хийж байгаа юм.

Гватемал улсын эмэгтэйчүүдийн эмнэлэг

Түүнчлэн Сальвадор улсад Зика вирусийн халдвар тархаад байгаа юм

Негир улсад тус вирус тархаад байгаа бөгөөд устгалын ажлыг явуулж буй нь

Лима хотын захад байрлах оршуулгын газрын ойр орчимд шумуулны устгалын ажлыг гүйцэтгэж буй нь

Бразил улсын эрүүл мэндийн хүрээлэнгээс шумуулны авгалдайг судалж байгаа юм

Бразил улсын Рио де Женейро хотод шумуулыг устгаж байгаа бөгөөд тамирчид болон жуулчдын эрүүл мэндэд заналхийлэх аюул байхгүй. Олимпын наадам цаг агаарын температур буусан үед буюу наймдугаар сард болно. Энэ үед шумуулууд багасдаг гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Зика вирусийн халдвар авсан том хүний 25 хувьд л ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг бөгөөд эдгээр нь биеэр тууралт өгөх, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг. Зика вирусийн эсрэг вакцин хараахан гаргаж аваагүй байгаа юм. Харин АНУ-ын мэргэжилтнүүд Зикагаас сэргийлэх вакцин хийхээр судалж эхэлжээ.

Т.Буянаа