"Мөнх-Өлзий" энтэртайнмент нийслэлийн боловсролын газрын хамтын бүтээл ”Ээждээ ир” УСК-ны нээлт нэгдүгээр сарын 23, 24-ны өдөр UB паласын их танхимд болж 6000 үзэгчдэд хүрсэн юм. Нээлтийн үйл ажиллагаа улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж сүр дуулиантай ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм.

Тус киноны найруулагч Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: Энэ киноноос та бүхэнд гэр бүл, эхнэр нөхөр хоёрын нэг нэгнээ гэсэн тэр агуу хайрыг ихээр мэдрүүлэхээс гадна багш хүний амьдралын онцлогийг харуулахыг зорилоо хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн нээлтэнд ирсэн үзэгчид хайр гэж ямар агуу байдгийг мэдэрч нулимас дуслуулан суугаа нь харагдсан юм.

Кино уран бүтээлчид

Найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ

Зохиолч Б.Загдсамбар

Зургийн дарга Х.Манлайбаатар

Ерөнхий продюсер Л.Моломжамц

Гол дүрийн жүжигчин Урангоогийн дүрд СТА жүжигчин О.Долгор

Гол дүрийн жүжигчин Анхиунаагийн дүрд Сити дээд сургууль 2-р курс Г.Дөлгөөн

Гол дүр Итгэлийн дүрд СУИС 2-р курс Б.Баттөгөлдөр

"Ээждээ ир" УСК-ны зөвлөх А.Цэндсүрэн

Мөн энэхүү киноны нэрийг өгөхөд 1,000,000₮-ийн шагналын сантай уралдааныг Ерөнхий боловсролийн багш нарын дунд явуулсан бөгөөд "Байгал" лицэй сургуулийн А.Энхнаран багшийн явуулсан "Ээждээ ир" нэр шалгарч 23-ний өдөр 1,000,000 болох шагналын мөнгөө гардан авсан бөгөөд 24-ний өдөр ХУД-ийн 223-р цэцэрлэгийн ажилтан Р.Отгонцэцэг өргөө цагаан гэрээр шагнуулсан юм.

Тус киноны дууг "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин Мөнгөншагай дуулсан бөгөөд киноны төгсгөлд тайзан дээр гарч ирэн шууд дуулсан билээ. Дашрамд хэлэхэд энэхүү дуу нь ээжийн тухай дууг нэгээр нэмж чадсан сайхан дуу болжээ.

Энэхүү кино удахгүй болох гэгээн хайрын өдөрт зориулж 2 дугаар сарын 12-ноос эхлэн "Тэнгис", "Өргөө"-1,2, "Соёмбо", "Хүннү малл", "Гэгээнтэн" зэрэг бүх кино театруудаар гарж эхлэх юм байна.