Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3565 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 136, зөрчлийн 926, согтуугийн 277, зам тээврийн ослын 366, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 97 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутагт байрлах төв замаар Дорнод аймгийн харьяат иргэн 63 настай эрэгтэй Л нь “Toyota Prius-20” автомашинтай хөдөлгөөнд оролцож байгаад бие нь муудаж 4 тээврийн хэрэгсэлийг мөргөж зам тээврийн осол гаргаад эмнэлэгт хүргэгдээд нас барсан” хэргийг шалгаж байна.