Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэг болон хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг хамтад нь Цагаан сараас өмнө олгох асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

Засгийн газраас хүүхдийн мөнгийг ялгавартай олгох шийдвэрийг өмнө гаргасан. Гэвч уг шийдвэр нь иргэдийн шүүмжлэлд өртсөн юм. Тиймээс Засгийн газар дээрх шийдвэрээ буцааж хүүхэд бүрт мөнгө өгөх тогтоолын төсөл санаачилсаныг УИХ-аар баталсан. Тэгвэл уг тогтоолын төслийг Засгийн газар Цагаан сарын баяраас өмнө хэрэгжүүлэхээр болжээ.

 

Гэхдээ зайлшгүй өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн айлын хүүхдэд мөнгө олгоно гэж буй. Хэрвээ өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй айл байвал харъяа хороондоо хандахыг мэргэжлийн байгууллагуудаас сануулж байгаа юм.