ОХУ-ын “Знай наших” авъяаслаг шоуны “Гранпри”-ийг Монгол залуу авчээ
2016/02/02
ОХУ-н Забайкалский Край-д болсон “Знай наших” авъяаслаг хүмүүсийн шоуны “ГРАН ПРИ” шагналыг Монгол залуу авсан юм. Уг шоунд 4000 гаруй авъяаслаг хүмүүс бүртгүүлэн 5 үе шаттайгаар өрсөлдсөн байна. Монголын нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа залуу маань анхдагчдын өлгий Булган нутгаас гаралтай бөгөөд ОХУ-аас “ГРАН ПРИ” шагналыг хүртэж ийн анхдагчдын тоог нэгээр нэмсэн билээ.Тэрээр Орос хэлийг бүрэн эзэмшээгүй,дөнгөж 1 сарын хугацаанд суралцаж байсан тул монгол дуунуудаа дуулан өмнөх шатууддаа шүүгчдээс нилээдгүй магтаал,сайшаалыг авч чаджээ. ГРАН ПРИ-н эзэн О.Булган маань одоогоор ОХУ-н Чита хотод эдийн засгийн чиглэлээр мастер хамгаалж байгаа бөгөөд тус хотынхоо “Snickers” компаны дэргэдэх ‘Чита-Марс’ волейболийн шигшээ багт тоглодог урлаг, спортыг хослуулан яваа авъяаслаг залуу билээ. Түүний Гранпри авч буй бичлэгийг хүргэж байгаадаа таатай байна.