Ёс зүйгүй авирласан, мэргэжлийн алдаа гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох цаг нь болсон хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн хийсэн судалгаагаа үндэслэн дүгнэв.

Олон нийтийн дунд шүүгч баримтанд тулгуурлан бус үнэмлэмжээр хэргийг шийддэг гэх явган яриа их гардаг бол нөгөө талд шүүх байгууллага иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстойгоо ярилцах нь ихэссэн билээ.

Шүүх байгууллага шүүгчийн мэргэжлийн алдаа болон ёс зүйн алдаа хоёроо дэнсэлж үзжээ.

Улсын хэмжээнд 500 гаруй шүүгч бий. Тэднээс хамгийн их ачаалал үүрдэг хэсэг буюу Анхан шатны шүүхийн үйл ажиллагаанд судалгаа хийсэн байна. Шүүхийн ачаалалыг бууруулахын тулд туслахын тоог нэмэгдүүлж, шүүх хуралдааны танхимаа олон болгох зэрэг хэд хэдэн ажил хийсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөл уг судалгааг хийжээ. Уг судалгаагаар бүтэн жил болж байхад хүлээж авсан хэргийнхээ дийлэнхийг огт шийдээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан шүүгч байгаа нь харагджээ. Тодруулбал, товолсон хуралдааны 90 хувь нь ямар нэг шалтгаанаар хойшилсон гэсэн үг юм. Түүнчлэн хамгийн их ачаалалтай гэгддэг Захиргааны шатны анхан шатны шүүх 1700 орчим хуралдаан хийхээр товлосон мөртлөө 75 хувь хойшилсон байгаа юм. Энэ бол шүүгч хэргийг эцэслэн шийдэх гээд байна уу эсвэл ямар нэгэн зорилгоор хугацаа хожих гээд байна уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Шүүх хуралдааныг хойшлуулж байгаа үндсэн шалтгаан нь шүүх хуралдааны бэлтгэлийг муу хангадаг, шүүгч хэргийн материалаа урьдчилж бүрэн танилцаж бэлтгэлийг хангуулах тал дээр арга хэмжээ авдаггүй шүүх хуралдаан хийх талаар талуудын хүсэлтийг сонсдоггүй зэрэг шалтгаан байгаа нь шүүгч хүний хувь хүний хариуцлагатай холбоотой гэж үзэж байгаа юм.

бүтэн жил болж байхад хүлээж авсан хэргийнхээ дийлэнхийг огт шийдээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан шүүгч байгаа нь харагджээ.

Гэтэл олон жилийн туршлагатай дадлага туршлагатай шүүгч нар товлосон цагтаа шүүх хурлын материалтай танилцан хэргээ шийдэж байхад шинэ залуу шүүгч нар олон хавтастай ээдрээтэй хэрэгтэй сайн танилцахгүй, будилдаг учраа олохгүй зэрэг олон хүчин зүйл байдаг.

Эрүүгийн хэргийг 25 хоногийн дотор шийдэх ёстой байдаг бол Захиргааны хэргийг 90 хоногт багтаах зэргээр хуулийн хугацаатай. Гэтэл хялбаршуулсан журмаар шийдэж болох хэргийн хугацааг 1000 гаруй хоногоор хэтрүүлээд зогсохгүй, шийдсэн хэргийн матераилаа албажуулах нь битгий хэл огт баримтжуулж танилцуулахгүйгээр хавтаст хэргээ хаачихсан тохиолдол байна. Энэ нь мэргэжлийн гэхээсээ ёс зүйн алдаа болох юм.

Шүүх хуралдааныг хойшлуулж байгаа үндсэн шалтгаан нь шүүх хуралдааны бэлтгэлийг муу хангадаг,

Мэргэжлийн болон ёс зүйн хороо нь шүүгч нар хараат бус байх ёстой ёс зүйн асуудлаар далимдуулж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болохгүй, гэхдээ нөгөө нэг зарчим нь шүүгч хэрвээ зөрчил гаргасан бол хариуцлага зайлшгүй хүлээлгэх ёстой. Энэ хоёрыг зохистойгоор хослуулах ёстой. Хараат бус байдалд нөлөөлж байгаа шүүгчийн эсрэг ирсэн аливаа гомдлыг шүүхийн ёс зүйн хороо хуралдаанаар маргааны талыг байцуулж шийдвэрлэж байгаад энэ нь өөрөө шүүгчдэд нөлөөлж байгаа хэлбэр гэж үздэг. Бусад оронд нотлогдоогүй зүйлээр хурал хийдэггүй байна.

Шүүхийн ачаалал хэт их байгаа нь иргэдийн хувьд эрх зүйн боловсрол муу байгаагаас шүүхээс гадуур хэргээ шийдвэрлэж чадахгүй байна гэж үзэж байгаа юм.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад алдаа гаргасан шүүгчийг өмгөөлөх ганцхан тайлбар бий. Тэр нь хэт их ачаалал гэдэг. Өнгөрсөн онд мэргэжлийн алдаа гаргасан таван шүүгчийн асуудлыг шүүгчийн мэргэжлийн хороо авч хэлэлцээд хэнд нь ч хариуцлага тооцоогүй өнгөрүүлсэнд шүүмжлэлтэй хандаж байна.

Саяхан Италийн нэгэн анхан шатны шүүгч өөрт нь 500 хэрэг байгаа учраас 2019 оны нэг сарын 18-н хүртэл шинээр хэрэг авахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр миний ажиллах чадвар бол жилд 160 хэрэг шийдэж чадаж учраас хэмээн тайлбарлажээ. Гэтэл манай улсын нэг шүүгчдэд жилд 500 гаруй хэрэг оногдож байгаа аж. Энэ нь хянан шийдвэрлэх үйл явц хурдан үр дүнгүй шийдвэр гарах нөхцөл бүрдэж байгаа юм.

иргэдийн хувьд эрх зүйн боловсрол муу байгаагаас шүүхээс гадуур хэргээ шийдвэрлэж чадахгүй байна

Барууны оронд 40 дээш насны хүмүүс шүүгч хийдэг нь ажлын туршлага, амьдрал хандах хандлага төлөвшсөн байдагт ажээ.

Гэтэл манай улсад 25 дээш настай залуучууд шүүгч болчихсон гэрлэж үзээгүй мөртлөө хүний гэр бүлийн асуудал хүүхэд асрамжийн асуудал шийдэх гээд сууж байна. Залуу шүүгчдэд амьдралын туршлага байхгүй учраас хуулийн хуурай хэллэг, заалтан дээр хүний амьдарлыг шийдэж байна.

Шүүгчийн ёс зүй бол албан үүргийн хүрээнд тогтсон хэм хэмжээ мөн хувь хүний төлөвшилтэй холбоотой асуудал тиймээс сонгон шалгаруулалт хийхдээ зан төлөвшилээр тэнцүүлдэг гаднын туршлага бий. Тэд нэг шүүгчийн гаргасан алдаа болжимгүй үйлдэл олон нийтийн итгэлтэй шууд холбоотой гэж үздэг учраас ёс зүйтэй шүүгч авах асуудалдаа нухацтай ханддаг ажээ.

Т.Буянаа