Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг тогтоож , үйл ажлаа таруулдаг байжээ. Шинийн гурван , арван тавны сарыг сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна.Шинийн есонд сар таллаж гардгийн учрыг ч тэд олдог . Энэ өдөр сарнаас цацрах энерги их, арга билгийн харьцаа тэнцүү байдаг гэнэ. Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байв. Өдгөө энэ уламжлал ёсыг сэргээх нь зүйтэй бизээ. Энд монголчуудын есийн тооны билэгдлийн нэг хэлбэр гардаг байна.

Т.Буянаа