“Чингис хаан” киногоороо монголчуудын төдийгүй олон орны үзэгчдийн талархлыг хүлээсэн Өвөрмонголын нэгдүгээр дэсийн жүжигчин Б.Баасанжавт төрийн соёрхолт цол олгохоор болсон аж. Өмнө нь түүнийг Монгол, Хятадын найрамдлын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг. Тэрбээр дөрвөн их хааны дүр бүтээсэн гэгддэг юм.

Тодруулбал “Японтой нийлж Хубилай хааны дүрд, Дундад улсын кино группын Чингис хаанд тоглосон. Мөн Өгөдэй, Мөнх хааны дүрийг бүтээгээд байгаа юм. Дээр нь Чингис хааны аав Есүхэй баатрын дүрд тоглосон” хэмээжээ.

Дашрамд дуулгахад түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү Төрийн соёрхол олгохоор зарлиг буулгасан ажээ.

Н.Чимэг