09: 00 цагт: УИХ-ын ээлжит бус чуулган Төрийн ордонд болно.

11.00 цагт: Нийслэлийн ЗДТГ-аас зарласан хэвлэлийн бага хурал Хангарди ордны 14 давхарт. болно.Энэ хурлаар Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн, хичнээн жуулчин ирэх төлөвтэй байгаа зэрэг нийслэлийн аялал, жуулчлалын салбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хуралд Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар оролцоно. Утас:91040607


11.30 цагт: Тусгай Олимпийн Нийслэлийн Гүйлтийн цанын аварга шалгаруулах тэмцээн "Скай Ресорт" төвд зохион байгуулагдана.

16.00 цагт Монгол Улсын Засгийн газрын энэ оны 10 дугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

13:00 цагт Монголын Бурханы шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслолыг Гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу өнөөдөр болно. Шүтээнчилэн бүтээсэн лагшин эрдэнийг Гандангчэнлин хийдийн Гандан дуганд маргааш 13:00 цагт залж, равнай мандал өргөх аж.