Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын орд нь хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй. Тэгвэл энэ ордыг эзэмших “давуу эрх” буюу 66 хувийг “Сентерра гоулд Монголиа” ХХК, 34 хувийг Монголын төр эзэмшихээр болжУИХ-аар бүрэн эрхийг нь баталгаажуулсан билээ.

Тэгвэл уг асуудлыг эсэргүүцэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ шүүхэд хандаад байна. Тодруулбал Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентеррагоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431А, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгээд байгаа юм.

 

Нэгэнт захиргааны хэрэг үүссэн болохоор тухайн газарт олборлолт хайгуул хийх лицензтэй, зөвшөөрөлтэй байсан ч гэсэн үйл ажиллагаа нь бүрэн зогсох эрх зүйн зохицуулалт байдаг. Тэгэхээр “Сентерра гоулд Монголиа” ХХК асуудал шийдэгдтэл Гацууртын ордыг ухахгүй нь тодорхой боллоо.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа