Монгол аавтай, манж эхтэй бүсгүйг ГҮНЖ хэмээдэг
2016/02/17
Анхны нөхөр болон гэргийг авааль нөхөр, авааль гэргий гэж нэрлэдэг байна.
Гэргийг авгай, эхнэр мөн зарим газар хатан гэж нэрлэх нь бий. Авгай болно гэдэг нь асар нарийн ёслол үйлдэж, асар үнэ цэнэтэй хувцас өмсгөл бэлдэж бий болдог хүндийн дээд хүндрэлтэй нэр. Эхнэр нь нэг эрийн олон эмүүдийг хүүхдүүд нь эхнэр гэж дууддаг байсан нь эхнэр гэж хэлэгдэх болсон баахан шоод утгатай л юм. Уул нь хүний дайтай яваа эр хүнийг ноёнтон, хүний дайтай яваа эм хүнийг хатан буюу хатагтай гэхэд их л хүндэлж буйн шинж тэмдэг мөн болно. Мөн бичигт абугай, ярианд гуай хоёр нь нэг утгатай. Абугай нь бичгийн, гуай нь ярианы үг болохыг ялгаж сурахсан даа. Энэ нь олны хүндийг хүлээсэн эр хүнийг хүндлэн хэлдэг юм. Одоо эмэгтэй хүнийг гуайлж сонсогдох юм. Энэ бол хүний хүйсийг солин хүндлэх бус доромжилж буй хэрэг. Олны хүндийг хүлээсэн эм хүнийг ахай л гэдэг ёстой. Одоо зөвхөн орчуулгын жүжигт хэлж байна. Удвал ахай, Ганди ахай буюу одоо бол эмч, багш, сэтгүүлч мэтийн мэргэжлийн эрдэмд сайн, алба өөд татаж, үр хүүхдээ зөв төв хүн болгож байгаа эмэгтэйчүүд цөм л ахай гэж хүндлүүлэх бүрэн дүүрэн эрхтэй, ёстой болсон мэт санагдана. Харин засаг, захиргааны албаны эрчүүлийг ноён, эмэгтэйчүүдийг хатан гэж хүндэлбэл зүйд илүү нийцнэ. Ноён гэдэг тушаал алга болоод удаж байгаа. Ноён буюу хатан гэж хүндлүүлэх эр ч, эм ч хүмүүс үе үед мэндэлсээр бойжсоор улс орондоо зүтгэсээр байгаа билээ.
Нөхрийн дүү гэргийд, гэргийн дүү нөхөрт хүр дүү болдог.
Хүр охин дүү, хүр дүү бэр гэдэг байна. Энэ үгийг мэдэх хүн их л цөөрсөн мэт. Нэг айлын хоёр бэр хоорондоо авсин, ажин болно. нэг айлын хоёр хүргэн хоорондоо баз болно. Нэг айлын хоёр хүүхэд нөгөө айлын хоёр хүүхэдтэй солбин нийлэх явдал гардаг байна. Ийм болбол андлай худ болно. Нэг эрийн хоёр эм хоорондоо жидгэр, нэг эмийн хоёр эх хоорондоо гуя баз болно. Эхийг төрсөн эх, хойт эх, дараа эх, хадам эх, хөхүүлсэн эх гэнэ. Хойт эх, дараа эх хоёр нэг утгатай байна. Мөн хүй тасалж өлгийдөж авсан эмэгтэйг авсан ээж гэдэг.
Эрэгтэй хүүхдийг нуган, агь, хөвгүүн гэж хэлдэг. Нуган агь хоёр хүндэтгэлин утгатай. Хөвгүүн нь жирийн утгатай юм. Хөвгүүнийг ярианд хүү гэдэг байна. Охин хүүхдийг хэүхэн, бяцхан, нунжи охин гэдэг байна. Хэүхэнг хүүхэн гэж дуудаад охин хүүхэд гэхээсээ нас гүйцсэн эмэгтэйг ойлгох болжээ.
Бусад нутагт хэүхээ гэж дуудаад охин гэсэн утгаар ойлгосон хэвээр байна.
Ойрдод бяцхан, буриадад бацаан гэж байх шиг. Нунж нь жаахан охин, тухайлбал цэцэрлэг мөн бага ангид сурч буй охин юм. Эрд гараагүй залуухан эмэгтэй ойрдод сээвгэр, буриадад басхан гэдэг бол, халхад хонгор гэдэг байсан нь мартагдаад хайрт хонгор гэж захиад бичихээс цаашгүй болжээ. Уул нь хонгор нь монгол аав, ээжтэй, удам сайтай бүсгүй, эрд гараагүй залуухан эмэгтэй хүнийг нэрлэдэг сайхнаас сайхан үг юм. Ноёны охиныг аби, зангийн охиныг бэхи, сайн удамтай охиныг гэгээ гэдэг билээ. Харин гүнж бол монгол аавтай, манж эхтэй бүсгүй юм.
Хүнтэй суугаагүй нас ахисан эмэгтэйг бяцган гэдэг байсан нь халхад мартагджээ.
Гэргий аваагүй нас ахисан эрийг гоонь гэдэг.
Одоо гоонь, бяцган хоёр олшрох төлөвтэй байгаа тул энэ хоёр үг сэргэнэ биз ээ. Мөн европт гоонь, бяцхан хоёр элбэг тал бий. Анх жирэмсэлж буй эмэгтэйг тулгар гэдэг. Анх амаржиж буй эмэгтэйг томуй гэдэг байна. Хүүхэд төрөхгүй эмэгтэйг ойс гэдэг ажээ.
/Би өөрт олдсон ном төлгийг шүүрдэж байж эдгээр зүйлсийг гаргалаа/
Эх сурвалж: tulaan.mn
Зочин · 2016/02/17
nice
Зочин · 2016/02/17
Тийм бол хааны охинийг юу гэдэг юм бол