Өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийн талаар тодруулахад АТГ-ын Мөрдөн шалгахын хэлтсийн дарга Ө.Энхтөр: “Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан байгаа.

Ирэх долоо хоногт Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлнэ” гэв. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт зааснаар прокурорт шилжүүлэх ажээ.

А.Баярмаа