Н.Энхбаярыг албан тушаалд томилуулахгүй байх даалгавар буюу үхрийн бөөр шиг олон асуудлыг нийлүүлсэн АТГ-ын хариу
2016/02/22
Шадар сайдад нэр дэвшигч Н.Энхбаярын ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан Авлигатай тэмцэх газраас 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 01/1043 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хариу ирүүлжээ.
Энэхүү албан бичгийн агуулга нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилох боломжгүй гэсэн эрх баригчдын тоглоомыг гүйцэлдүүлэх гэсэн Авлигатай тэмцэх газрын бас нэгэн ээлжит улс төрийн үйл ажиллагаа болсон нь тодорхой байна.
Учир юу хэмээвээс, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар нь албан тушаалд нэр дэвшигчийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, зөвхөн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд л дүгнэлт гаргах үүрэгтэй болохоос ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, ялтай хугацаа дууссан эсэх асуудлаар дүгнэлт гаргадаг чиг үүрэг байхгүй.
Гэтэл АТГ нь Н.Энхбаярыг албан тушаалд томилуулахгүй гэсэн даалгаврыг 200 хувь биелүүлэхийн тулд өөрт хамааралтай болон хамааралгүй үхрийн бөөр шиг олон асуудлыг нийлүүлэн бичиж ирүүлжээ.
Тэдгээрээс хамгийн их сонирхол татаж байгаа асуудал нь Н.Энхбаяр нь “2017 оны наймдугаар сар хүртэл ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй” хэмээн мэдэгдсэн явдал байлаа.
Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн төв УИХ-ын 2015 онд баталсан Өршөөлийн хуулийг бүхэлд нь хэрэгжүүлээгүй байгаагаас Н.Энхбаяр төдийгүй маш олон хүний хувьд ялтайд тооцох хугацаа дуусаагүй хэвээрээ хохирч байгаа юм байна.
Улсын Их Хурлын 2015 онд баталсан Өршөөлийн хуулийн зургадугаар зүйл болох “Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох” тухай бүлэгт энэ талаар дараах байдлаар маш тодорхой зохицуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэсэн байна. Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригт энэхүү ялгүйд тооцох хугацааг хамааруулаагүй тул Их Хурлаас баталсан байдлаараа хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг хуульчид тайлбарлаж байна.
Б.Гэрэл
Зочин · 2016/02/23
МОНГОЛЫН ТӨР ЭНХБАЯРААР ДУТАА ЮУ... ХОР НАЙРУУЛАГЧ, ХОРОН САНААТ ГАЗРЫН ГАВАНД БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ... УУЛААСАА ЭНХБАЯРЫН МАХН-ыг ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
Зочин · 2016/02/22
ingesneeree an hudalchaa haruullaa
Зи · 2016/02/22
Энхбаяр ялнаа Элбэгээ удахгуй ялаа эдэлнээ
Зочин · 2016/02/22
Enhbayartai temtseh gazar gej 1 hun bichsen bn.eleg hoshloo.ha ha ha
Зочин · 2016/02/22
ugaasaa shiitgel huleen bsan yumiig yund ni gargah geed bdg yum yaavch uudluhgui oilgomjtoi hereggui
Зочин · 2016/02/22
Зочин · 2016/02/22
ene elbegiin hiisen ajil shuu dee
Зочин · 2016/02/22
263.2 гэдэг Өршөөлд хамрагдчихсан заалт байна лээ. Өршөөлд хамрагдсан заалтаар хүнийг яллачихсан. Хуулиараа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хүчингүй болгох ёстой.
Цэвэр монгол ... · 2016/02/22
Ерөөсөө л Н.Энхбаярыг 2016-2017 оны сонгуульд оролцуулахгүй гэсэн ил далд санаанууд ил тод харагдаж байна. Ямар ч боловсролтой бай бичиг үсэг тайлагдсан хүмүүст ойлгогдож байна. Ард түмнээ арай л дорд үзэж байх юм даа.
Зочин · 2016/02/22
ATGazartai holbootoi medeelel unshihleer l ene enbayr maxn ntrig shalgasan bairsan medeelel l baihin, oor ajil bdgumu haha, ingeed harahleer l zahialgatai zohion baiguulalttai sanagdaad baigaamda
Зочин · 2016/02/22
AJIL HIIJ CHADAH HUNEE ZUGEER AJIL HIILGECHIHDEG BOLOOSOI, HORGOOGOOD L BAIH YUM
Зочин · 2016/02/22
Ter heregt holbogduulaad baigaa yum n unen ineedtei. Heden nom zarsan geed yallaad bgamu haishaa yum.
Зочин · 2016/02/22
Avilgatai temtseh gazar Ardchilsan namiinhni buunii nohoi
Зочин · 2016/02/22
Энхбаярыг сайд болгохгүй гэсэн Элбэгээгийн хийж байгаа ажил байна
Зочин · 2016/02/22
AN zahialgat gutgeleg hiilgesen