Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж "Хайрын тэнгэр диваажин", "Хөөрхөн", "Баясгалантай сайхан", "Ижий зөн", "Нандин", "Газрын жигүүр" зэрэг олон сайхан дуугаараа монгол түмнээ хүндлэгдсэн дуучин бол МУСТА А.Түмэн-Өлзий юм. Тэрээр 2013 онд "Баясгалантай сайхан" өөрийн бие даасан тоглолтоо хийсэн бол өнгөрсөн аравдугаар сард МУСТА Л.Сөрөлттэй хамтран "Хайрын тэнгэр диваажин" тоглолтоо маш амжилттай зохион байгуулсан билээ.

Тэгвэл эрхэм дуучин бүсгүй маань тун удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан монголын бүх сайхан ээжүүддээ "Хатан гоо ээжүүддээ" тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгалаа. Тоглолт гуравдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар ресторанд 18:00 цагаас ганцхан удаа болно. Тоглолтонд хүрэлцэн ирсэн бүх ээжүүдэд гарын бэлэг болоод цомгийг бэлэг болгон өгөх юм байна.

Хайр хүндэтгэлийн илэрхийлэл хамгаас нандин хайртай ээжүүддээ энэ оны хамгийн сайхан тоглолтоор бэлэг бариарай. Билетыг 1900-1109 үнэгүй хүргэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 88664403 утаснаас авах боломжой.

www.Urlag.mn