Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Т.Мэндсайхан шүүхийг улс төржүүлж байна
2016/02/24
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан улс төрийн үйл ажиллагаанд буюу АН-ын томоохон арга хэмжээнд оролцож явна. Тэрбээр Ардчилсан намын гишүүн бөгөөд Увсын фракцад байдаг аж. Асуудлын гол нь Монгол улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлд удирдах алба хашиж буй гол хүн нь төрийн эрх барьж буй Ардчилсан намын гишүүн бөгөөд шүүхийн ерөнхий зөвлөл АН-ын хараат болох вий гэмээр харагдаж байна.
Түүний оролцсон арга хэмжээний тухай тодруулбал:
УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар Монголын ардчиллын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлсон дүрмийг өнгөрсөн жил боловсруулан гаргажээ. Үүнийгээ өргөжүүлээд “МоАН Санаачлага” нэртэй бие даасан байгууллага болгосон юм байна. Харин өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 19-нд “МоАН санаачлага”-ынхааа анхны их хурлыг хийжээ. Энэхүү хурлын гол хүмүүсийн нэг нь Т.Мэндсайхан байсан бөгөөд уг байгууллагын дэд ерөнхийлөгчөөр хүртэл сонгогджээ.
Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Л.Болдыг “МоАН Санаачлага”-ын Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгосон байна. Харин Л.Болдын санал болгосноор Д.Нямхүү, Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчболгожээ. Харин 21 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүмүүс сонгогдон орсон юм байна.
Эндээс үзэхэд нэг хардлага төрж байна. Монгол улсын хэмжээнд 103 шүүхийн тамгын газрын дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы шууд удирдлага дор байгаа. Т.Мэндсайхан АН-ын байгууллагыг удирдаж байгаа нь ШЕЗ-д итгэх итгэлийг бууруулаад зогсохгүй, намдаа үйлчлэх вий гэсэн хардлага төрүүлж байна. Цаашлаад Шүүхийн Ерөнхий зөвлөл АН-аас хараат бус байж чадах уу гэхэд хүртэл эргэлзэж болохоор байна.
АН-ын үйл ажиллагаанд оролцсон энэ байдал нь Төрийн албаны тухай хуулийн 15.1.1-д заасан "албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хориглоно" гэснийг зөрчиж байгаа юм. Мөн Шүүхийн захиргааны хуулийг зөрчиж байна гэдгийг хуульчид тайлбарлаж байгаа юм. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно
Н.Ганаа
Үнэн маанаг · 2016/02/24
Тэнэг золигов дээ. Ийм байгууллагад ажиллаж байж илт АН-ын байгууллагад ажиллаж байж.
Зочин · 2016/02/24
ene AN NEHKDUUD , er. erenhii said. uihk darga bugd AN n nehkduudeeree zeblehk gesen hkii menge ursgaj 4 jiliig engereelee ENE ER,SAIDIIN ZEBLEHK BATBAATAR GEDGIIG ODOO L HKARLAA ER NI BUGD dnees salj tsomtoi, ender medleggy e LAMBAA ENDER GEED L AJIL HKIIJ ULSAA HKEGJUULEHK BUU HKEL BOLOBSROL NI DENDUU MUU HKUMUUS L ZEBLEHK NERTEI TSALIN ABAAD L ard tumen odoo l ne
Зочин · 2016/02/24
Dорнод аймгийн Тахарын албаны дарга Б.Хүрэлсүх нь гэмт хэрэг үйлдсэнийг прокурорын байгууллага тогтоосон байна. Тэрбээр 2013 оны 6-р сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Ардчилсан намын даргын албан тушаалыг хаших эрхгүй болсон хойноо, Төрийн албанд Тойргийн Тахарын албан тушаалыг хашиж байхдаа Ардчилсан намын тамга, хэвлэмэл маягтыг ашиглан гарын үсэг зурж 2014 оны 5-р сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчдийн суудлын мөнгө болох 5,603,800 төгрөгийг Дорнод аймаг дахь Голомт, Хаан банкний харилцах дансаар шилжүүлэн авч зарцуулсан байна
Зочин · 2016/02/24
ene baitugai l horig hutgadag gej shuuhiinhen yarihiin blee dee
Зочин · 2016/02/24
Zurgandeer baigaa busad khumuus dotor mun l turiin alba khashij yavaa ulsuud bnashdee
Зочин · 2016/02/24
Ajilaa hiidiimuu ene khun. Mu sain uwsiinjhan zugeer
Зочин · 2016/02/24
ингэж болохгүйээ
Зочин · 2016/02/24
Ene bol zugeer l turiin bus baiguullaga shu dee. Irgen bur evlelden negdeh ertei